Даваасүрэнгийн Отгонжаргал

Боржигон овогт Даваасүрэнгийн Отгонжаргал (1983 оны 12-р сарын 22-нд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн) -Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин.

Намтар засварлах

Түүний эцэг Бадарчийн Даваасүрэн, эх нь эмч мэргэжлтэй Тэрбиш. Тэрээр 3 эгч, 2 ахтай айлын отгон хүүхэд. эцэг нь бага 3 настайд нь нас барсан байна.

Дархан-Уул аймагт арван жилийн боловсрол эзэмшсэн.

2006 онд СУИС-д  дуурийн гоцлол дуучны мэргэжлээр суралцжээ.

2009 онд Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн.

Сонсогч түмний сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн түүний уран бүтээлээс дурдвал “Миний ээж тэмээчин”, “Хун галуу”, “Өнө мөнх орон” гэх мэтээр үргэлжилнэ. Мөн Ану хатны дүрийг түүхэн кинонд өөрийн төрхөөр мөнхөлсөн нь түүнийг дуучнаас гадна шаггүй жүжигчин гэдгийг илтгэсэн билээ.