Орос-Туркийн дайн (1877-1878)
Орос-Туркийн 1877–1878 оны дайн нь Балканы хойгт бий болсон үндэсний үзлийн өсөлт, Оросын Крымын дайны үеэр алдсан газар нутгаа эргүүлэн авч, Османы эзэнт гүрнээс тусгаарлахын эрмэлзэж буй Балканы үндэстнүүдийг дэмжсэнээр Хар тэнгист нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоос үүдэн гарсан дайн юм.
Орос-Румын-Туркийн дайн (1877–1878) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Москвагийн хятад хорооллын хананы орчим дахь Плевнагийн хөшөө | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Хаант Орос Улс Румын Серби Монтенегро Болгар | Османы эзэнт гүрэн | ||||||||
Командлагч болон удирдагчид | |||||||||
Михайл Скобелев Михайл Николаевич Михайл Лорис-Меликов Иосиф Гурко Иван Лазарев I Карол Коста Протич |
Ахмед Мухтар Паша Осман Нури Паша Сулейман Паша Мехемет Али Вейсел Паша | ||||||||
Хохирол | |||||||||
Орос: 27,512 тулалдааны үеэр алагдаж, сураггүй болсон. 49,828 шархадсан. 46,000+ тулалдааны бус үед (гол төлөв өвчнөөр) нас барсан. [1] Румын: 4,302 алагдаж, сураггүй болсон, 3,316 шархадсан, 19,904 өвчилсөн.[2] | 151,750+ алагдаж, шархдан, баривчлагдсан |
Дайны үр дүнд Румын, Серби, Монтенегро зэрэг, нэг хэсэг де факто тусгаар байдалтай байсан гүнлигүүд албан ёсоор Османы эзэнт гүрнээс тусгаар тогтносноо зарласан байна. Түүнчлэн Османчуудын 5 зууны дарангуйллын эцэст (1396–1878) Болгарын Вант Улс Дунай мөрөн болон Балканы уулсын хооронд (Румыны бүрэлдэхүүнд орсон Хойд Добруджаг эс тооцвол) Софи нийслэлтэйгээр байгуулагджээ. Мөн Берлиний конгресс ёсоор Австри-Унгар улс Босни ба Херцеговинаг, Их Британи улс Киприйг, Хаант Орос Улс Өмнөд Бессараби, Карсыг нэгтгэжээ.
Эшлэл
засварлах- ↑ Kaminskii, L. S., and Novoselskii, S. A., Poteri v proshlykh voinakh (Casualties in past wars). Medgiz, Moscow, 1947, pp. 36, 37
- ↑ Scafes, Cornel, et. al., Armata Romania in Razvoiul de Independenta 1877–1878 (The Romanian Army in the War of Independence 187-1878). Bucuresti, Editura Sigma, 2002, p. 149