Нямын Жамбаа - БНМАУ-ын Төрийн шагналт, Монгол Улсын Ардын Зураач, УГЗ барималчин.

Нямын Жамбаа
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбарималчин

Бага залуудаа хийдэд шавилан сууж бурхны шашны номонд шамдан суралцаж домын дамжаа барьсан чойрын уншлагатай лам болж зураг урлал сонирхон, зураг хуулбарлан зурж, шуумал, бурхан зэргийг дуурайлган урлах аргаар авьяасаа хөгжүүлжээ.

  • 1938 онд хар болж лам нарын артельд ажилчнаар орж удирдагч нарын хөрөг зурж байснаа
  • 1939 онд Улаанбаатар хотын модны үйлдвэрт орж хээ угалз зурах, будах ажил хийж оройн цагаар зургийн бүлгэмд суралцаж байв.
  • 1945 онд дүрслэх урлагийн газар баримлын тасаг нээхэд тэнд шилжин очжээ.

Уран бүтээл

засварлах
  • Д.Сүхбаатарын хөшөөний хажуу талын партизанууд Хиагтыг атаклан авч байгаа чимэглэл болон хөшөөг тойрсон арслангуудыг урлажээ.
  • Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажилд олон жилийн хөдөлмөрөө зориулж
    • Эрдэнэзуу хийд, музейн Гомбо
    • түүний дөрвөн нөхөр Лхам, Гонгор, нийт долоон бурхан
    • Амарбаясгалан хийдийн Махранз бурхан,
  • МИУС-ийн үүдэн дэх Х.Чойбалсан
  • Улс төрийн дээд сургуулийн гадаах Д.Сүхбаатар
  • Ховд аймагт ард Аюуш, Манхан суманд улсын баатар Ц.Олзвойн хөшөө
  • Дорнод аймгийн Гурванзагал суманд Манлайбаатар Дамдинсүрэнгийн хөшөө
  • Өлгий хотод “Доомборчин”, “Казак анчин”
  • Улаанбаатарт ”Саальчин”, “Анчин”, “Айраг”, “Сүхбаатарын хөшөө”, “Эмнэг сургагч”, “Ногоочин” зэрэг олон сайхан уран баримлыг бүтээжээ.
  • 1980 онд Мэгжид жанрайсиг бурхны эх загвар бүтээжээ.
  • 1994 онд 26,4 метр өндөртэй Мэгжид жанрайсиг шүтээнийг бүтээхэд эх загвар гаргаж мөн зөвлөхөөр нь ажиллаж онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тус бүтээлээрээ 1996 онд "Ардын Зураач" цолоор шагнуулжээ.

Гавьяа Шагнал

засварлах
  • БНМАУ-ын УГЗ /1962-12-07.№206/
  • БНМАУ-ын Төрийн шагнал /1963/ - “Айраг”, “Сүхбаатарын хөшөө”, “Эмнэг сургагч” зэрэг баримлаараа
  • Монгол улсын Ардын Зураач /1996-10-23.№207/
  • “Алтан гадас” одон,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль болон ойн хүндэт медалиудаар шагнагджээ.