Нямын Дагийранз
Нямын Дагийранз (1934 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн-2014 онд Булган аймагт нас барсан) - Монгол Улсын Ардын жүжигчин (2013 он).
Намтар
засварлахН.Дагийранз багаасаа мал маллаж байгаад сусын агентын манаач хийхийн хажуугаар сумынхаа улаан булангийн уран сайханч хийж байжээ. 1957 оны намар Дундговь аймгийн клубт ажилд орж уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Дундговь аймгийн тайзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Ч.Ойдовын “Далан худалч”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, С.Дашдооровын “Шуурганаар төрөгсөд” гэх мэт олон жүжигт тоглосон.
Говь нутгийн ардын домог “Хөхөө Намжил”, “Уулган шар”-ыг морин хуурын аялгуунд хэлж МЗО-ны I, II их наадмын алтан медалиудыг хүртсэн нэрт хуурч, магтаалч юм.
Монголын Зохиолчдын Хорооны хүсэлтээр 1965 оны 9 дүгээр сарын 7-ний 1966 оны 6 дугаар сарын 25 хүртэл тэнд байгуулагдсан Үлгэрийн танхимд нь түр ажиллаад буцаж ирснээс хойш Монголкино үйлдвэрт тэтгэвэрт гартлаа ажиллаж байв.
Н.Дагийранз 1990 оны эхээр төрөлх нутагтаа ирж амины мал ахуйгаа маллаж байгаад хаяа нэг кинонд тогож байсан. Сүүлд Булган аймгийн Сайхан суманд охиныхоо асрамжинд аж төрж байгаад нас баржээ.
Уран сайхны кинонд
засварлахН.Дагийранз нь 300 гаруй кинонд дуу оруулсан байна.
- 1965 онд "Хүний мөр"- Чулуун
- 1965 онд "Гэмшил зэмлэл"-Лувсандорж
- 1966 онд "Үер"- Ардын намын цэрэг
- 1969 онд "Агуйн нууц"- Эзэн
- 1970 онд "Талын цуурай"- Намхай
- 1976 онд "Хонины найр"- Бадрах
- 1979 онд "Бушхүүгийн үлгэр"- өвгөн
- 1981 онд "Хатанбаатар"- Ардын цэрэг
- 1983 онд "Сахиус уу, сахиул уу"- Балдан
- 1983 онд "Үүр цайхын өмнө"- Галдан
- 1987 онд "Мандах нарны туяа"- Галдан
- 1988 онд "Уул усны үр сад"- Жунай
- 1979 онд "Даль хагдрах цагаар"
- 1990 онд "Хүн чулууны нууц"- Зэвэг
- 1990 онд "Бүлээн нурам"- Агчин
- 2000 онд "Хааны сүүлчийн хатан"- Хаймчиг
Гавьяа шагнал
засварлахН.Дагийранзын уран бүтээлийг үнэлж 1985 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1990 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан , 1998 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2013 онд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнасан юм.
Монгол улсын Ардын жүжигчин Нямын Дагийранз агсны шагналын одон медаль, тэмдэг, зарим эд зүйлийг охин нь Дундговь аймгийн музейн фондод хүлээлгэн өгчээ. Үүнд нэрт жүжигчний Ардын болон Гавьяат цолны тэмдэг, Дундговь аймгийн "Хүндэт иргэн" цолны тэмдэг, Малчны тамга, Ардын жүжигчин цол хүртэхдээ өмссөн үйтэн хуар дээл, эдэлж хэрэглэж байсан даалин зэрэг зүйл нь багтжээ.