Ниссан Кашкай
Ниссан Кашкай (Японд Ниссан Дуалис) нь Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компанийн бага оврын SUV загварын автомашин юм. Кашкай гэх нэр нь Ираны өмнөд хэсгээр суурин байх турк хэлтэй Кашгай ястны нэрээс санаа авсан байна.
Ниссан Кашкай | |
---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2006 оноос хойш |
Ангилал: | SUV |
Их биеийн хувилбарууд: | Комби |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Кашкай (J10, 2006–2013)
засварлах1. залгамж үе | |
---|---|
Ниссан Кашкай (2007–2010) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2006–2013 |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,6–2,0 литр (84–104 кВт) Дизель хөдөлгүүр: 1,5–2,0 литр (76–110 кВт) |
Урт: | 4315–4541 мм |
Өргөн: | 1780–1783 мм |
Өндөр: | 1606–1646 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2631–2765 мм |
Хоосон жин: | 1372–1807 кг |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[1] |
2006 оны есдүгээр сарын 6-нд Парисын автомашины үзэсгэлэн дээр цувралаар үйлдвэрлэхээр танилцуулсан энэхүү загвар нь Ниссан Тийда болон Ниссан X-Трайл хоёрын дунд байрладаг автомашины загвар юм. Үүний концепт загварыг 2004 оны гуравдугаар сард Женевийн автомашины үзэсгэлэн яг ижилхэн нэртэйгээр нийтэд дэлгэн үзүүлж байжээ.
Тоноглолт
засварлахНиссан Кашкайг тоноглолтын дөрвөн төрлөөр захиалах боломжтой ба суурь загварыг Висиа-тоноглолт, дараах нь Акента, арай дээгүүр нь Ай-Вэй болон хамгийн сайн тоноглогдсон хувилбарыг Текна гэдэг.
Цувралаар үйлдвэрлэгдэж байгаа бүх хувилбарууд нь агааржуулагч төхөөрөмж буюу агааржуулалтын автомат, зайн удирдлага бүхий төв түгжилтийн систем, цахилгаанаар цонх хаагч болон bluetooth-задгай ярих төхөөрөмж бүхий CD-радиотой. Аюулгүйн тоноглолтын хувьд зургаан ослын дэр, урд болон хойд манангийн гэрэл, ABS, ESP, HFC (hydraulic fading control/тоормослолтын сулралтыг гидравликээр тэнцүүлэх), EBD, CBC зэрэг орно.
Кашкай +2
засварлах2008 оны аравдугаар сараас эхлэн уртасгасан хэлбэр болох Кашкай +2-г худалдаанд гаргажээ. 4,53 метр урттай таван хүний суудал бүхий энэ загвар нь өмнөхөөсөө 21 сантиметрээр урт бөгөөд гурав дахь эгнээнд нэмэлт хоёр хүний болон автомашины шаланд далд орох нэг суудалтай. Дугуй хоорондын зай нь 13 сантиметрээр сунгагдсанаас гадна өндөр нь 4 сантиметрээр өсчээ. 2014 онд Их Британийн Сандерланд хоёр дахь үеийн Qashqai кроссовер үйлдвэрлэж эхэлсэн бол 2015 онд конвейер Санкт-Петербургт ажиллаж эхэлжээ. 2019 оноос эхлэн Qashqai II-ийн шинэчилсэн хувилбар гарсан байна.[2]
-
Кашкай ар талаасаа
-
Ниссан Кашкай+2 (2008–2010)
-
Ниссан Кашкай+2 ар талаасаа
Гадна талын хувьд Кашкай+2 нь дээврийн хашилт, гурван том хажуугийн цонх, шинэ хэлбэртэй хаалганууд, өөрчлөгдсөн дээврийн шугам, мөн түүнчлэн хөргөлтийн шинэ нүүргэвч, арын шилийг томруулсан болон сайжруулсан урд гупртэй. Дотор талдаа хоёр дахь эгнээний суудал нь гурав хуваан хэвтүүлэх боломжтой ба налавч нь 9 төрлийн байрлалд түгжигдэнэ. Гурав дахь эгнээний суудлуудыг эвхсэн тохиолдолд цүнхний өрөөний эзлэхүүн нь 500 литр байгаа нь өмнөх загвараасаа даруй 90 литрээр ихэссэн байна.
Зорчигчийн хамгаалалтын үнэлгээн дээр нийт 37 онооноос 36,8 оноог авсан нь Евро ШАҮП-ын туршилтын сүүлийн арван жилийн хугацаанд тогтоосон хамгийн сайн үзүүлэлттэй тэрэг байв. Харин явган зорчигчийн хамгаалалтанд дөрвөн од авахаас зөвхөн хоёрыг авсан дунд зэргийн үзүүлэлттэй гарчээ.
2011 оны зун дэлхий даяар ойролцоогоор 12.000 автомашиныг (үйлдвэрлэсэн хугацаа: 2010 оны наймдугаар сарын 27-оос 2011 оны хоёрдугаар сарын 18 хүртэл) тоормосны асуудлаас шалтгаалан буцаалт хийв.[3]
Техникийн үзүүлэлт
засварлах1.6 | 2.0 | 1.5 dCi DPF | 1.5 dCi | 1.5 dCi DPF | 1.6 dCi DPF | 2.0 dCi | |||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Үйлдвэрлэсэн хугацаа: | 02/2007 –07/2010 |
07/2010 –11/2013[4] |
02/2007 –11/2013[4] |
07/2008 –07/2010 |
02/2007 –07/2010 |
03/2010 –11/2013[4] |
09/2011 –11/2013[4] |
02/2007 –11/2013 [4] | |
Моторын төрөл: | Дөрвөн цилиндрт бензин хөдөлгүүр, цуваа байршилтай | Дөрвөн цилиндрт дизель хөдөлгүүр цуваа байршилтай, Коммон-Райл шүршилт, турбо цэнэглэгч | |||||||
Эзлэхүүн: | 1598 см³ | 1997 см³ | 1461 см³ | 1598 см³ | 1995 см³ | ||||
макс. чадал мин−1: | 84 кВт (114 м.x.) /6000 | 86 кВт (117 м.x.) /6000 | 104 кВт (141 м.x.) /6000 | 76 кВт (103 м.x.) /4000 | 78 кВт (106 м.x.) /4000 | 81 кВт (110 м.x.) /4000 | 96 кВт (130 м.x.) /4000 | 110 кВт (150 м.x.) /4000 | |
макс. эргэлтийн момент мин−1: | 156 Нм/4400 | 158 Нм/4000 | 196 Нм/4800 | 240 Нм/2000 | 240 Нм/2000 | 240 Нм/1750 | 320 Нм/1750 | 320 Нм/2000–3000 | |
Хөтлөх тэнхлэг, цувралаар: | урд дугуйн хөтлөгчтэй | бүх дугуйн хөтлөгч 4x4 | |||||||
Хөтлөх тэнхлэг, захиалгаар: | — | бүх дугуйн хөтлөгч 4x4 | — | бүх дугуйн хөтлөгч 4x4 | — | ||||
Хурдны хайрцаг, цувралаар: | 5-араат механик хурдны хайрцаг | 6-араат механик хурдны хайрцаг | 6-араат автоматик хурдны хайрцаг | ||||||
Хурдны хайрцаг, захиалгаар: | — | CVT-араат автоматик хурдны хайрцаг | — | ||||||
Хоосон жин: | 1372–1479 кг | 1310–1495 кг | 1355–1625 кг | 1493–1580 кг | 1482–1569 кг | 1395–1575 кг | 1480–1715 кг | 1590–1755 кг | |
х.д. ачилтын жин: | 458–593 кг | 445–707 кг | 525–665 кг | 437–584 кг | 361–448 кг | 480–665 кг | 556–680 кг | 455–666 кг | |
Чирэх ачаалалт (12 %): [автоматик] |
1200 кг | 1400 кг [1200 кг] |
1200 кг | 1400 кг | 1400 кг | [1350 кг] | |||
Хурдатгал, 0–100 км/ц: | 12,0–12,9 сек | 11,9-12,9 сек | 10,1–11,7 сек | 12,2–13,3 сек | 12,5 сек | 12,4–13,3 сек | 10,3–11,6 сек | 9,5 сек | 11,0–11,6 сек |
Дээд хурд: | 174–178 км/ц | 180-181 км/ц | 180–195 км/ц | 170–176 км/ц | 173 км/ц | 174–177 км/ц | 189–190 км/ц | 194 км/ц | 186–188 км/ц |
Түлшний хэрэглээ 100 -д км (хосолсон): |
6,6–7,0 л супер | 5,9–6,4 л супер | 7,5–8,4 л супер | 4,9–5,7 л дизель | 5,5 л дизель | 4,9–5,3 л дизель | 4,5–5,3 л дизель | 5,9–7,5 л дизель | 6,8–6,9 л дизель |
CO2-хорт утаа, хосолсон: | 155–165 г/км | 139–154 г/км | 172–199 г/км | 129–149 г/км | 146 г/км | 129–139 г/км | 119–139 г/км | 165–176 г/км | 179–180 г/км |
Хорт утааны ангилал ЕХ-ы ангиллаар: | Евро 5 |
Кашкай (J11, 2013 - 2021)
засварлах2. залгамж үе | |
---|---|
Ниссан Кашкай (2013 - 2021) | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2013–2021 |
Хөдөлгүүр: | Бензин хөдөлгүүр: 1,2–1,6 литр (85–120 кВт) Дизель хөдөлгүүр: 1,5–1,6 литр (81–96 кВт) |
Урт: | 4377 мм |
Өргөн: | 1806 мм |
Өндөр: | 1590–1595 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2646 мм |
Хоосон жин: | 1318–1602 кг |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[5] |
Ниссан Кашкайн хоёр дахь үеийн загварыг 2013 оны арваннэгдүгээр сард Лондонд нийтэд танилцуулав. Үйлдвэрлэлт нь мөн л английн Вашингтон дахь Ниссан Мотор Мануфактуринг (UK) Лтд. үйлдвэрт явагджээ.
-
Ар тал
-
Текна хувилбарын жолооны хэсгийн тоноглолт
-
Хосолсон хянах самбар
Цахим хуудас
засварлахЭшлэл
засварлах- ↑ Der Nissan Qashqai im Euro NCAP-Crashtest
- ↑ Nissan Qashqai-ийн үеийнхэн ба түүний үйлдвэрлэл.
- ↑ Nissan Qashqai: Rückruf wegen Bremsenproblem
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 Preislisten Qashqai & Qashqai+2 Stand: Dez 2012
- ↑ "Der Nissan Qashqai (2014) im Euro NCAP-Crashtest". Эх хувилбараас архивласан: 2014-05-17. Татаж авсан: 2017-07-18.