Нисдэг таваг (цомог)

Нисдэг таваг нь 2006 онд худалдаанд гарсан, Нисванис хамтлагийн гурав дахь цомог юм. 18 дуутай тус цомог нь дабл цомог бөгөөд аудио CD болон DVD багтсан. Nature Sound студид бичүүлж, Monstudnet.mn-ийн захирал Сансар ивээн тэтгэжээ.

Нисванис хамтлаг "Нисдэг таваг" цомогт багтсан "Улаан хэрүүлч" дуугаараа "Пентатоник 2005" наадмаас "Шилдэг альтернатив дуу" шагналыг авсан. 2007 онд тус цомгийн "Аз жаргалтай төгсдөг" дуундаа клип хийлгэжээ. Улмаар "Пентатоник 2006" наадмаас “Нисдэг таваг” цомгоороо "Шилдэг цомог" шагналыг авсан бөгөөд Пентатоник наадмын түүхэнд анх удаа рок хамтлаг энэхүү шагналыг авсан нь энэ юм.

Тоглолт засварлах

Нисванис хамтлаг 2007 оны 11 сарын 16-нд UB Palace-ийн Royal танхимд 19 цагаас "Нисдэг Таваг" тоглолтоо хийж, "Нисдэг таваг" цомгийн бүх дуунаас гадна хуучны хит дуунуудаасаа тоглож байв.