Ник Коллисон

Америкийн сагсан бөмбөгчин

Николас Жон Коллисон (Англи: Nicholas John Collison, 1980 оны арванхоёрдугаар сарын 26-нд Айова мужийн Оранж Сити хотод төрсөн) — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Оклахома-Сити Тандер багийн төвийн тоглогч юм.

НБА засварлах

Коллисон 2004 онд драфтын №12 сонголтоор Сиэтл Суперсоникс багт элсэж, 2003-2004 оны улирал эхлэнгүүт хоёр гараа бэртээж байв. 2004 оны арваннэгдүгээр сард гараанд анх удаагаа гарч Лос-Анжелес Клипперс багийн эсрэг тоглож байв. Коллисоныг багийн дасгалжуулагч хүчний довтлогчийн байрлалд гарааны тоглогч болгосон нь шинэ тоглогчийн хувьд ихээхэн урам байсан нь лавтай. 2006-2007 оны улиралд 9.6 оноо, 8 самбар дунджилсан. Дараа улиралд нь 9.4 оноо, 9.6 самбар дунджилжээ. Ийнхүү тоглолт нь илт тогтворжих үед шинэхэн тоглогч Кевин Дюрантад байрлалаа алдсанаар түүний гараанд гарах нь илт багасан билээ.

Эшлэл засварлах

Холбоос засварлах