Нацагийн Удвал
Нацагийн Удвал (1954 оны 3 сарын 5-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн) нь Монголын улс төрч эмэгтэй. Монгол Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан тэрээр 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй нэр дэвшигч болон өрсөлдөж байв.
Намтар
засварлахТэрээр 1972 онд Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргээд Анагаах Ухааны Дээд Сургуульд элсэн орж, 1978 онд хүүхдийн их эмч мэргэжлээр төгссөн. 1978-1979 онд Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгийн салбарын эрхлэгч эмч, 1979-1984 онд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч, 1985-1992 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд Эх хүүхдийн эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын секторын эрхлэгч, төслийн удирдагч, 1992-1993 онд Хүүхдийн клиникийн захирал, 1993-1995 онд Эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд эрүүл мэндийн удирдахуйн багш, 1997-1999 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн санд төслийн ажилтан, 1999-2000 онд ЭМНХЯ-д Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2000-2004 онд Намбарын Энхбаярын засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож ажилласан.
2004-2006 онд Эрүүл мэндийн бодлогын шинэтгэлийн бодлогын шинжээч, 2006-2007 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны Төрийн албаны шинэтгэлийн төсөлд бодлогын шинжээч, 2007-2009 онд МАХН-ын Ёс зүйн хорооны дарга, 2009-2010 онд Нийгмийн халамжийн шинэтгэлийн бодлогын шинжээч, 2005, 2010 онуудад Орон нутгийн хөгжилд олон нийтийн оролцоо бодлогын шинжээч, 2011-2012 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан.
2012 оны 8 сараас 2014 оны 12 сар хүртэл, Норовын Алтанхуягийн эвслийн засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байв.
2013 оны ерөнхийлөгчийн сонгууль
засварлахУдвалын нэрийг 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин, 6.5 хувийн санал авсан.
Эрүүл мэндийн сайд
засварлахТэрээр Эрүүл мэндийн сайд байхдаа хоригдлуудын эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор журамд өөрчлөлт оруулсан нь албан тушаалын хэргээр хоригдож байсан, ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Намбарын Энхбаяр ялын ихэнх хугацаагаа хоёрдугаар эмнэлэгт хэвтэж өнгөрүүлэх боломжтой болгосон.