Нарасима Рао
Хадмал толь | |
тэлүгү | పాములపర్తి వెంకట నరసింహారావు |
---|---|
латин | Pamulaparti Venkata Narasimha Rao |
монгол | Памулапарти Венката Нарасима Рао |
Нарасима Рао (1921-2004; 83 насалсан) − 1991-1996 онд алба хашсан Энэтхэг улсын 9-р ерөнхий сайд, улс төрч байв.
Нарасима Рао | |
Энэтхэг улсын ерөнхий сайд | |
---|---|
1991.06.21 — 1996.05.16 (5 жил, 9-р ерөнхий сайд) | |
Өмнөх | Чандра Синг |
Дараах | Атал Важпи |
Төрсөн | 1921 оны 6 сарын 28 Хайдарабад нутаг, Варангал (өнөөгийн Энэтхэг, Телангана муж) |
Өнгөрсөн | December 23, 2004 Энэтхэг, Дели | (83 насалсан)
Улс | Энэтхэг (БНЭУ) |
Нам эвсэл | Энэтхэгийн үндэсний хурал |
Мэргэжил | улс төрч, хуульч, яруу найрагч |
Нарасима Рао Энэтхэгийн анхны хинди хэлтний бус, өмнөд нутгаас төрсөн ерөнхий сайд болжээ. Түүнийг Энэтхэгийн эдийн засгийн эцэг хэмээдэг. Ражив Гандийн үед социалист бодлоготой байсныг 1991 онд Нарасима Рао ерөнхий сайд болсноор өөрчилж, Манмохан Сингийг сангийн сайд болгон эдийн засгийг зах зээлийн хэлбэрт шилжүүлэх ажил хийжээ. Дараагийн Атал Важпи, Манмохан Синг ерөнхий сайд нар түүний гаргасан жимийг амжилттай залгамжлан хэрэгжүүлсэн.
Улсын хурлын гишүүнээр 1977-1998 оны хооронд сонгогдсон, 1984, 1986 онд Дотоод хэргийн сайд байв.
Энэтхэгийн үндэсний хурал намын гишүүн байсан. Хуульч мэргэжилтэй.
Рао 17 орны хэл мэддэг. Чөлөөт цагаараа компьютер, яруу найраг оролдон судалдаг байв.
Нарасима Рао 2004 онд 83 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ. Түүнийг төрсөн нутагт нь хөдөөлүүлсэн.
Эхнэр Сатяма Рао нь 1970 онд өөд болсон. Гурван хүү, таван охинтой.