Нангиажин гүнж (хятадаар:囊家真) бол Хубилай хаан ба Чаби хатны охин бөгөөд Хонгирад аймгийн Уручин, Төмөр, Манзитай нартай ээлж дараалан гэрлэж байсан. Анхны нөхөр Уручин хүргэн нь Өлзий гүнжийг өөд болсны дараа түүнийг хатнаа болгов. 1277 онд Номухан вангийн удирдсан цэрэг Монгол газарт ирэхэд Монгол хан хөвгүүд ноёдын дотор бослого гарах үед, Уручингийн дүү Зургаадай ноён бослогын удирдагчдын нэг байв. Зургаадай ноёны цэргийн бослого дарагдсаны дараа Уручингийн дүү Төмөр хүргэний хатан болов. Тэр Төмөр хүргэнд Сэнгэбал хүргэн ба Дивубал хүргэнг төрүүлсэн. 1290 онд Төмөр хүргэн өнгөрсөний дараа Төмөрийн дүү Манзитай хүргэний хатан болов. Нангиажин гүнжийг өөд болсны дараа Өлзийт хааны зарлигаар Манзитай хүргэнд Чингим хунтайжийн охин Нангабула гүнжийг өгсөн.

Холбоотой өгүүлэл

засварлах