Нангабула[1]гүнж бол Хубилай хааны хоёрдугаар хүү Чингим тайжийн охин юм.

Гэрлэлт

засварлах

Түүний эр нөхөр нь Хонгирадын Дай Сэцэний ач хүү Очин ноёны хүү Манзитай хүргэн билээ. Манзитай хүргэний эцэг Очин ноён, ах Уручин, Төмөр нар нь цөм Хиад Боржигин овгийн бэхи, гүнж нартай ураглаж байсан түүхтэй. Иймээс Манзитай хүргэн Нангиажин гүнж нас барсны дараа Нангабула гүнжтэй ураг барилдсан. Манзитай хүргэн Цагаадайн улсын Дува хан, Өгэдэйн улсын Хайду ханы их цэрэгтэй байлдаж яваад 52 настайдаа алагджээ. Хожим нь нас барсны дараа Цинин ван цолоор нэхэн өргөмжлсөн. Нангабула гүнжийг нас барсны дараа Төмөр Өлзийт хааны зарлигаар Лу улсын их эгчмэд гүнж хэмээн нэхэн шагнаж байжээ.

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. Түүний нэрийг хятад ханзаар бичихдээ 2 хэлбэрээр бичжээ. Нанабула-南阿不剌 (Nán ā bù lá); Нангөбула- 喃哥不剌 (Nán gē bù lá). Түүний нэр нь Нангабулаг эсвэл Нангэбулаг байж магадгүй бөгөөд ямар нэгэн газар усны нэртэй төстэй шиг байна.