М1 Абрамс (Англи: M1 Abrams) нь АНУ-ын 3-р үеийн гол байлдааны танк юм. Энэ танкийг Крайслер компанид зохион бүтээж, Лимагийн Танкийн компани ба Детройтын Танкийн компанид хамтран үйлдвэрлэдэг. Нийт 9000 гаруйг үйлдвэрлээд байна. Нэг бүрийн үнэ 6.2 сая ам. доллар.

M1 Abrams
M1A2 Абрамс

M1A2 Абрамс

Ерөнхий мэдээлэл
Бүрэлдэхүүн 4 (командлагч, жолооч, чиглүүлэх бууч, сумлагч)
Урт 9,83 м
Өргөн 3,66 м
Өндөр 2,86 м
Жин 61,3 t
Хуяглалт
Үндсэн зэвсэг 120-мм-толигор голт их буу M256
Туслах зэвсэг 1 × .50-(12,7-мм)-BMG M2,
2 × 7,62-мм-пулемёт M240

TUSK I-ээс: 2 × .50-BMG M2,
2 × 7,62-мм-пулемёт M240

Хамгаалалтын систем
Хуяглалт Чобам-Хосолмол хуяг
Зайн идэвхт систем AN/VLQ-6/8A (сонголтоор)
Хөдлөх чадвар
Хөдөлгүүр Хийн турбин AGT-1500
Хурдны хайрцаг Allison DDA X-1100-3B
1119 кВт (1521 мх)
Зөөллөгч пүрш Мушгих төмөр туйван пүрш
Дээд хурд 67 км/цаг
Чадал/Жин 17,8 кВт/т (24,2 мх/т)
Туулах зай 426 км (асфальтан замд)
129 км (бартаат замд)

Үүссэн түүх

засварлах

Дэлхийн 2-р дайны үед Зөвлөлт болон Герман хоёр улс нь танк үйлдвэрлэлээрээ тэргүүлж байсан. Үүний жишээ нь "Сонгодог улаан" цолтой Т-34 дунд оврын танк, "Үхлийн аварга" Барс загварын хүнд танкнууд юм. ЗХУ болон Германы танктай, АНУ-ын Дэлхийн 2-р дайнд ашигласан танкнууд харьцуулалтгүй байсан. Тэр ч байтугай АНУ-ын армийн М4 загварын танк нь "шатамхай асаагуур" гэдэг хочтой байжээ. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа домогт дунд болон хүнд оврын танк гэх ангилал өдөр ирэх тусам бүдгэрч оронд нь байлдааны үндсэн танкны үе эхэллээ. АНУ танкаа сайжруулан судалж үргэлжлүүлэн М48 болон М60 танкнуудыг үйлдвэрлэсээр байсан ч дэлхийн шилдгүүдийн эгнээнд орж чадахгүй л байлаа.

1971 онд АНУ-ын хуурай замын арми шийдвэр гаргаж Женерал моторс болон Крайслер компаниудтай хамтран "ХМ1" шинэ төрлийн танк хийх төсөл хэрэгжүүлжээ. 10 жил судалсны эцэст 1981 оны 2-р сард АНУ-ын хуурай замын арми шинэ төрлийн танкийг шалгаж 7000 ширхэг М1 танкийг үйлдвэрлэхээр шийджээ. Түүнчлэн 2-р дайнд АНУ-ын хуягт цэргийн ангийн домогт генерал Абрамсын нэрээр нэрийджээ. Ийнхүү барууны 3 дахь үеийн танкны сор болсон бүтээл үүсч мөн М1 цувралын танкаар зэвсэглэсэн АНУ-ын арми сайн үнэлгээг авчээ. Пентагон М1 болон М2 хуягт тээвэрлэгч, "Эх оронч" агаараас хамгаалах пуужин, "Апаче" зэвсэглэсэн нисдэг тэрэг, М270 өөрөө явагч пуужин харвагч зэргийг АНУ-ын хуурай замын армийн "Таван аварга" хэмээн нэрлэжээ. М1 цувралын танк нь өнөөдрийг хүртэл дээд зэрэглэлд тооцогдох маш олон дэвшилтэт технологийг хэрэглэсэн: Үүнд, М1 нь хамгийн анхны 1500 морины хүчтэй мотортой байлдааны үндсэн танк, мөн хамгийн анхны чобхам хуяг ашигласан 3 дахь үеийн танк, бас хамгийн анхны байлдааны системээр тоноглогдсон танк юм. 1999 оноос 2001 он хүртэл 3 жилийн хугацаанд алдарт DMS олон улсын зэвсэг шүүмжлэгчдийн байгууллагаас М1 танкны хамгийн сүүлийн үеийн М1А2Sep загварыг дэлхийн шилдэг танкны жагсаалтын 2-р байранд жагсаажээ. Энэ нь М1 нь Оросын Т-90МС танкны дараа жагсаж байна гэсэн үг юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: M1 Abrams – Викимедиа дуу дүрсний сан