1960-аад оны үед Английн Чобам дахь Их Британийн танк зэвсэг судалгааны албаныхан давхраат хуягийн санааг боловсруулж, Чобам хуяг (Англи: Chobham armour) гэж нэрлэжээ. Чобам хуягийн мэдээлэл нууцлагдсан ч гэсэн гол зарчим нь керамик хавтангуудыг төмөр торлосон хавтанд бэхлээд, ард нь бэхжүүлсэн хавтан ба хэдэн давхар зөөлөн сунадаг давхаргаар бэхэлсэн гэж тойм тайлбарладаг. Үүнд маш бат хатуу тусгай керамик хавтан ашигладаг учир бараг бүх төрлийн хүнд сум ба бусад төрлийн кинетик энергийн цөмлөгчүүдийг тэсэж чаддаг байна. Энэ зарчмыг хэдийгээр англичууд бүтээсэн боловч санхүүгийн шалтгааны улмаас америкчүүд анх танкдаа нэвтрүүлжээ. Одоогоор зөвхөн М1 Абрамс, Челленжэр 1, Челленжэр 2 танкууд ийм хуягтай гэж мэдэгдээд байна.

Челленжэр 2
М1 Абрамс

Сүүлийн үеийн шинэ чобам хуяг анхны зарчмаасаа 5 дахин тэсвэртэй түвшинд хүрсэн бөгөөд энгийн ижил жинтэй метал хавтантай харьцуулахад 5 дахин өндөр бүтээмжтэйгээр хамгаалалтыг сайжруулжээ. Гэхдээ үндсэн бүтэц нь хэд хэдэн керамик давхарга, торлосон төмөр бүтэц, бусад нарийн хольцтой металуудаас бүтсэн гэж үздэг.

Нисэх хүчний хэрэглээ

засварлах

1965 оноос УХ-1 нисдэг тэргэнд анхны керамик хавтангуудыг нисгэгчийн суудлыг тойруулан суулгаж өгч, нисгэгчийг жижиг бууны сумнаас хамгаалагдах шийдлийг хийжээ. Уг керамик нь борын карбид бөгөөд асар үнэтэй боловч хөнгөн жинтэй учраас онгоцонд ашиглажээ. В-22 Оспрейд мөн хавтанг ашиглажээ.