Цэрэнсамбуугийн Батцоож

Цэрэнсамбуугийн Батцоож нь Хэнтий аймгийн Мөрөн сумын харъяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх юм. Хан Хэнтий Аварга дэвжээний бөх.

Цэрэнсамбуугийн Батцоож

Нэр Цэрэнсамбуугийн Батцоож
Цол Аймгийн арслан
Төрсөн өдөр
Төрсөн газар Хэнтий аймаг, Мөрөн сум.
Амжилт
Түрүүлсэн тоо 0
Үзүүрлэсэн тоо 0
Шөвгөрсөн тоо 0
Цол хүртсэн он
Аймгийн арслан 2005
Тайлбар
2012 оны 09 сарын 27-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Түүний тухай засварлах

Хэнтий аймгийн Мөрөн сумын 2-р багийн иргэн Цэрэнсамбуугийн отгон хүү. Аймгийн начин Л.Шагдарсүрэнгийн эцэг Лхамсүрэн болон Батцоожийн эцэг Цэрэнсамбуу нар төрсөн эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд Зуун наст овгийн удам дагасан хүчтэнүүд юм. Батцоож Босоо хэмээх Самдан аваргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах барилдаанд барилдаж анх аймгийн заан цол хүртсэн бөгөөд Хэнтий аймгийн баяр наадамд 2005 онд үзүүрлэж аймгийн заан цолоо баталсан юм. Үүнээс хойш Босоо Самдан аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэн аймгийн арслан цолны болзол хангасан бөгөөд үүнээс хойш хэд хэдэн удаа түрүүлж, үзүүрлээд буй Хэнтий аймгийн арслан юм.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 Хэнтий аймгийн баяр наадамд улсын начин Б.Одхүүд өвдөг шороодон үзүүрлэж

" Аймгийн заан " цол хүртсэн.

128