Мулла (Араб: ملا) гэдэг нь Исламын номлол, ариун хуульд боловсорсон Муслим эрэгтэйг нэрлэдэг нэр юм. Мөн Исламын санваартны цол бөгөөд араб хэлний مَوْلَى mawlā хэмээх үгээс гаралтай. Исламын ертөнц, тодруулбал Иран, Азербайжан, Босни, Афганистан, Турк, Төв Ази, Сомали болон Өмнөд Азид орон нутгийн мечетийн удирдагч ламыг нэрлэх нь элбэг.[1]

Табриз дахь Имамзадех Сэйед Хамзад залбирч буй мулла.

Мөн Сефард Еврейн зарим бүлэгт удирдагчаа, ялангуяа шашны удирдагчаа ийн нэрлэх нь бий.[2]

Ерөнхийдөө Исламын ертөнцөд боловсролтой эрэгтэй хүнийг хүндэтгэж дууддаг хэллэг гэж хэлж болно.[3]

Эшлэл засварлах

  1. Roy, Olivier (1994). The Failure of Political Islam. Cambridge, Massachusetts: Harvard University Press. pp. 28–9. ISBN 0-674-29140-9.
  2. See for example: Rabbinic Succession in Bukhara 1790-1930,
  3. Taheri, Amir (1985). The spirit of Allah : Khomeini and the Islamic revolution. Bethesda, Md.: Adler & Adler. p. 53. ISBN 0-917561-04-X.