Морин цууцал, Limosa limosa, урьд Морин цууцаль гэгдэж байсан, нь томхон, урт хөл, хошуутай ус гатлагч шувуу юм. Нийт 3 дэд зүйл бий бөгөөд бүгд улбар шар толгой, хүзүү, өвөл болоход саарал болдог. Морин цууцал Исландаас Европ, төв Азид тархан амьдарна. Өвлийн улиралд Австрали, баруун Европ, Африкт өвөлждөг. Өдгөө нийт 634,000 -805,000 ш бий гэсэн тооцоотой юм.

Морин цууцал
Морин цууцал
Морин цууцал
Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хомноотынхон
Төрөл: Цууцал, Limosa
Brisson,1760
Зүйл: L. limosa
Дэд зүйл: L. l. limosa Linnaeus, 1758

L. l. islandica Brehm, 1831
L. l. melanuroides Gould, 1846

Латин нэр
Limosa limosa
(Карл Линней, 1758) Brisson,1760
Амьдрах бүс: цэнхэр=өвөл, шар=үрждэг, ногоон=хоёул, суурин
Амьдрах бүс: цэнхэр=өвөл, шар=үрждэг, ногоон=хоёул, суурин
Ижил утгатай нэршил

Scolopax limosa Linnaeus,1758

Гадаад төрх

засварлах
 

Морин цууцал 7.5-12 см урт хошуутай, түүнээс гадна урт хүзүү болон хөлтэй. Үржлийн улиралд хошуу нь шар юмуу шаргал ягаандуу, хар үзүүртэй байх нь элбэг аж.. Хөл нь хар саарал, бор, эсвэл хар байна. Газар зогсож байхдаа Хурган цууцалтай төстэй харагдах ч, арай урт шулуун хошуу хөлөөр ялгарна.

Биеийн урт нь хошуунаас сүүл хүртэл 42 см, далавчаа дэлгэхэд 70-82 см юм. Эрэгчин цууцал 280 гр орчим, эмэгчин нь 340 гр жинтэй.


Дэд зүйл

засварлах
  • L. limosa limosa, баруун ба төв Европ, төв Ази, Орост нутаглана. Толгой хүзүү нь цайвар шаргал өнгөтэй.
  • L. limosa islandica, голдуу Исландад нутаглана. Арай богино хошуу хөлтэй.
  • L. limosa melanuroides, Монгол, хойд Хятад, Сибирь орчимд амьдарна. Исландын дэд зүйлтэй төстэй боловч арай жижиг биетэй.

Зан авир

засварлах
 
Өвлийн өд сөд нь.
 
Limosa limosa

Морин цууцал голын нуга хөндий, томхон нуурын эрэг хөвөө, намгархаг чийгтэй газар нутаглана. 3-6 оливын ногоон, эсвэл бор өнгөтэй, 55х37 мм хэмжээтэй өндөг гаргана. Нэг өндөг нь 39 гр жинтэй. Эцэг эх нь ээлжлэн дарж 22-24 хоноод ангаахай гардаг.

Тэд голдуу өт хорхойгоор хооллох ч, нүүдлийн үедээ мөн усны ургамал иднэ. Үржлийн улиралд ялаа, цох, дэвхрэг, соно, чийгийн улаан болон нялцгай биетэн иддэг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Limosa limosa – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Limosa limosa-тай холбоотой мэдээлэл байна.