Монос Групп
Чиглэл | Эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 1990 он |
Үүсгэн байгуулагч | Л.Хүрэлбаатар |
Төв байр | УБ, Чингэлтэй дүүрэг, Чоймболын гудамж Улаанбаатар, Монгол |
Байршлын тоо | 211137 |
Удирдах хүмүүс | Гүйцэтгэх захирал Х.Ананд |
Ажилчид | 1500 |
Салбар компани | Монос Косметик, Монос Хүнс, Монос Фарм, Монос Хаусхолд, Монос Фарм Трейд, Монос Констракшн, Монос Улаанбаатар, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Эм судлалын хүрээлэн, Монос Дэлгэрэх ХЗХ |
Цахим хуудас | www.monos.mn |
Монос Групп эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол үйлчилгээний салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг, Монголын томоохон групп компаниудын нэг юм.
Үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар
Гүйцэтгэх захирал Х.Ананд
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Солонго
Санхүү хариуцсан захирал Ц.Цэцэгбадам
Хүний нөөц хариуцсан захирал Б.Мөнхцэцэг
Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хариуцсан захирал Д.Хандмаа
Түүх
засварлахМонос Групп 1990 онд "Mонос эм, гоо сайхны хувийн жижиг үйлдвэр" нэртэйгээр байгуулагдсан нь өнөөдрийн “Монос Косметик” ХХК-ний үндэс суурь болсон юм. Мөн Монгол улсын анхны хувийн эмийн санг нээж байсан нь өдгөө “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжиж, улсын хэмжээний эмийн сангийн сүлжээ болоод байна.
Бизнесээ өргөжин тэлсээр 2004 оноос Монос Групп болон өргөжиж Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК, Монос Фарм Трейд ХХК, Монос Улаанбаатар ХХК, Монос ХХК, Монос Хүнс ХК, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Эм судлалын хүрээлэн, Монос Констракшн ХХК,Тимус фарма ХХК, Коор Майнд ХХК, Монос Трейд ХХК, И-Монос, Грийн Гэйт Интернэйшнл ХХК , Цомбо Фарм ХХК зэрэг 10 гаруй охин компанитайгаар амжилттай ажиллаж байна.
Монос Групп
засварлах1990 онд байгуулагдсан Монголын хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр бөгөөд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй эм хангамжийн салбарын тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг юм.
70 гаруй төрлийн эм бэлдмэлийг шахмал, үрэл, тос, тосон түрхэц, галены бэлдмэл, капсултай эм хэлбэрээр үйлдвэрлэдгээс 10 орчим нэр төрлийн эмийг шинээр бүтээж, импортын 30 гаруй эмийн Монгол улсын үндэсний стандарт, технологийг шинээр боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Жилдээ 15 сая ширхэг капсултай эм, 86 сая ширхэг шахмал эм, 1 сая флакон галены бэлдмэл, 3,5 сая савласан үрэл, 80 мянган тюбик тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 20 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг ба дотоодын нийт эмийн үйлдвэрлэлийн 30% орчмыг дангаараа үйлдвэрлэж байна.
Монос Косметик ХХК
засварлах“Монос косметик” ХХК нь 1990 онд байгуулагдсан ба өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур , Монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж, эдүгээ 52 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна.
Үрчлээний эсрэг “Биоген” иж бүрдэл, арьс арчилгааны “Алое”, гар ариутгах “Сарнай”, “Санитас”, “Санитос” иж бүрдлүүд зэрэг бүтээгдэхүүнээрээ улсын хэмжээнд олон шагнал хүртсэн.
2012 онд эрчүүдэд зориулсан “Биомакс”, өсвөр насныханд зориулсан “Биодэрм”, бяцхан хэрэглэгчиддээ зориулж “Багачууд” иж бүрдлийг тус тус зах зээлд нэвтрүүлсэн.
- МОЙЛ ОРГАНИК КОСМЕТИК
"МОЙЛ" органик арьс арчилгааны брэндийг 2018 оны 6-р сарын 6-ны өдөр Монголын гоо сайхны зах зээлд анхлан нэвтрүүлсэн юм. МОЙЛ органик арьс арчилгааны брэнд нь 2020оны байдлаар 10 нэр төрлийн 80 гаруй бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байна. Байгалийн гаралтай түүхий эдээр Монгол хүний ур ухаан, сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтээгдэж буй МОЙЛ брэндийн бүтээгдэхүүнийг өөрийнхөө эрүүл мэнд, гоо үзэсгэлэнд санаа тавьдаг хэн бүхэнд зориулан үйлдвэрлэж байна.
Монос Улаанбаатар ХХК
засварлахМонголын анхны хувийн хэвшлийн эмийн сан нь 1991 онд “Монос” нэртэй байгуулагдсан. 2002 онд “Монос Улаанбаатар” ХХК болон өргөжиж, өдгөө нийслэл болон хөдөө орон нутагт хамгийн өргөн сүлжээ бүхий үндэсний эмийн сан, анхны фарммаркет буюу өөртөө үйлчлэх эмийн сан, анхны ахмадын эмийн сан, франчайзингийн эмийн сан, витаминшоп, онлайн худалдаа, эрүүл мэндийн лавлах үйлчилгээ, хэрэглэгчийн карт зэрэг Монголдоо анхдагч үйлчилгээнүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь эм зүйч, эмч, эм найруулагч зэрэг мэргэжилтнүүд, мэргэжлийн их эмч нараар багаа бүрдүүлэн эрүүл мэндийн лавлах 1800-1883 тусгай дугаарын утсаар дамжуулан хэрэглэгчдэд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөөг хүргэдэг.
Мөн онлайн худалдаа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь одоо И-Монос болон өргөжсөн.
Монос Хүнс ХК
засварлах“Монос Хүнс” ХХК нь эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2011 онд байгуулагдсан. Тус компани нь үйлдвэрлэлийн үндсэн 3 нэгж, чанарын хяналт, судалгаа шинжилгээ, маркетинг борлуулалт, санхүү аж ахуй гэсэн нэгж хэсгүүдтэй, 60 гаруй ажилтан, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан эрүүл мэндийг дэмжсэн хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ онцлогтой. Өөрсдийн тарьж ургуулсан чацаргана жимсээр “Хаан жимс” брэндийн чацарганы бүтээгдэхүүн болох чацарганы өтгөрүүлсэн шүүс болон шууд уух ундаа, цэвэр тос, үрийн тос зэргийг үйлдвэрлэдэг.
Мөн Монгол орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар хийсэн “Энхжин” брэндийн эрүүл мэндийн цуврал цайнууд, байгалийн зэрлэг жимснээс бэлтгэсэн “Berry Vit” брэндийн витаминт болон үзэмтэй үрлүүд зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 2013 онд эрүүл мэндийн ундааны найрлагын болон савлагааны шугамыг шинээр суурилуулан ашиглалтад оруулж, ургамлын гаралтай эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй “Цэнэг” брэндийн 7 төрлийн эрүүл мэндийн ундаа, чацарганы 2 төрлийн ундааг үйлдвэрлэх болсон.
Монос Фарм Трейд ХХК
засварлахМонгол улсын нутаг дэвсгэр дээр түгээлтийн хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан бөгөөд 21 аймагт 24 салбартай.
40 гаруй орны 130 гаруй пүүстэй хамтран ажиллаж, 3200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд, эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн санг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж байна.
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
засварлах“Монос Дээд сургууль” анх “Монос” коллеж нэртэйгээр Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар байгуулагдаж, БСШУЯ-ны сайдын 2004 оны 07 сарын 20-ны өдрийн 238 тоот тушаалаар “Монос Дээд сургууль” болж өргөжсөн. 2006 онд “Сургалт-судалгаа-үйлдвэрлэл хосолсон интеграци”-г хэрэгжүүлж буй “Топ-6” сургуулийн нэгээр шалгарсан. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2006 оны 11 сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон.
2013 онд байгууллагын 2 дахь шатны магадлан итгэмжлэлд хамрагдсан. “Монос Дээд сургууль” нь 4 тэнхим, 3 хичээлийн байр, 3 лекцийн заал, 11 лаборатори, 18 анги кабинеттэй. Нийт багш нарын 30 гаруй хувь нь докторын, 90 орчим хувь нь магистрын зэрэгтэй. Байгуулагдсанаасаа хойш 700 гаруй эм зүйч, эм найруулагчдыг бэлтгэн гаргаад байна.
Монос Фарм ХХК
засварлахМонголын №1 эмийн үйлдвэр Монос Фарм ХХК нь 1990 онд хувийн хэвшлийн анхдагч эмийн үйлдвэр болон байгуулагдсан. Хүмүүний эрүүл мэндийг тэтгэх эмчилгээний өндөр идэвхт эм бэлдмэл, эмийн чанарыг хамгаас эрхэмлэн эмийн үйлдвэрлэл, эмзүйн судалгаа, шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 80 гаруй эм бэлдмэлийг шахмал, капсуль, нунтаг, үрэл, тосон түрхэц, цацлага, шингэн, гелэн хэлбэрээр үйлдвэрлэж байгаагаас 30 гаруй нэр төрөл нь тус компаний бренд бүтээгдэхүүн юм. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилдээ 90 сая шахмал эм, 20 сая капсултай эм, 2,5 сая шингэн эм болон тос, нунтаг, үрэл эм үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлийн үйл явц нь Монгол Улсын MNS:5524, Олон Улсын ISO 9001, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын GMP стандартуудад заасан тогтолцооны дагуу үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад стандартыг мөрдөн өндөр чанар бүхий түүхий эд материал ашиглан чанарын баталгаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж стандартын дагуу хадгалж тээвэрлэдэг.
Нийтдээ 200 гаруй ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 60% нь мэргэжлийн зэрэг, цолтой боловсон хүчин байна. 1996 онд дэргэдээ эрдэм шинжилгээний төвийг байгуулсан нь өнөөдөр Эм Судлалын Хүрээлэн болон өргөжсөн.
И-Монос ХХК
засварлахИ- Монос буюу Ундрам Хан Хангай ХХК компани нь 2014 оноос Монос Улаанбаатар ХХК-н харьяанд үйл ажиллагаа явуулж байгаад 2019 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн цахим эмийн сан буюу хүргэлт үйлчилгээний чиглэлээр бие даан үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ эрүүл мэндийн болон эм эмийн бүтээгдэхүүний зөвөлгөө өгөх, эм, гоо сайхан, эх хүүхдийн бүтээгдэхүүнийг хамгийн хурдан, чанартай найрсаг үйлчилгээг 24 цагийн турш хүргэхийг зорин ажиллаж байна.
Грийн Гэйт Интернэйшнл ХХК
засварлахГрийн Гэйт Интернэйшнл ХХК нь 2018 оны 12 сараас импорт болон дистрибьюшн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж Хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ "урт хугацааны аз жаргалыг бэлэглэх" чанартай, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна. 2014 оноос эхлэн Монос Улаанбаатар ХХК олон улсын чанар, эрүүл ахуйн баталгаатай, эмийн сангийн сувгаар борлуулагдах боломжтой брэнд бүтээгдэхүүнийг судлан оруулж ирснээс хойш өдгөө нийт 20 гаруй брэнд бүтээгдэхүүнтэй болсон байна.