"Монос Хүнс" ХК нь компани нь эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Монос Хүнс ХК
Аж үйлдвэрийн салбарҮйлдвэрлэл
ЧиглэлХүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан2012 он
Үүсгэн байгуулагчЛувсангийн Хүрэлбаатар
Төв байрХан-Уул дүүрэг 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 205/2 “Монос Хүнс” ХХК-ийн байр. Улаанбаатар, Монгол
Байршлын тоо211137
Удирдах хүмүүсГүйцэтгэх захирал А.Отгондарь,
БүтээгдэхүүнХаан жимс, Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, Berryvit, Экос, Эко уусдаг цай
Ажилчид135
Цахим хуудасwww.monosfoods.mn
References: Та Монос Хүнс ХК-тай холбогдохыг хүсвэл

Утас:(976)- 7777 3525

Имэйл: foods@monos.mn,

https://www.facebook.com/MonosFoods/,

Монгол эрдэмтдийн эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан, эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд болон үндэсний онцлогтой ааруул, чацаргана, нэрс, аньс зэрэг Монгол орны хөрсөнд ургасан байгалийн гаралтай түүхий эдийг бэлтгэн боловсруулж хэрэглэгчиддээ хүргээд байна. Үүнд: “Цэнэг” брэндийн 7 нэр төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, “Энхжин” брэндийн 11 нэр төрлийн цуврал цай, Аньс, нэрс, чацарганатай дотоодын анхны, цор ганц “Эко уусдаг цай”, “Berry-vit” ааруултай, үзэмтэй, витаминт төрөл бүрийн үрлүүд, Экос эрүүл мэндийн ус, Хаан жимс чацарганын цэвэр тос, аньс нэр чацарганын шүүс зэрэг 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 2000 гаруй цэгээр худалдаалж байна.

2019 онд Монос Хүнс компани нь албан ёсоор нээлттэй хувьцаат компани болсон юм. Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрлэлийн салбарт анхдагч Монос Хүнс компанийн IPO-ийн захиалга Монголын хөрөнгийн биржид 2019.04.22-2019.05.03-ны өдрүүдэд явагдаж, нийт 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэн, олон нийтээс захиалга 43 хувиар давж биелснээр амжилттай өндөрлөлөө. Ийнхүү тус компани нь албан ёсоор олон нийтийнх болж, нийт 4004 хувьцаа эзэмшигчидтэй болсондоо туйлын баяртай байна.