Монос Улаанбаатар
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Монголын анхны хувийн хэвшлийн “Монос” эмийн сан нь 1991 онд байгуулагдаж, 2002 онд Монос Улаанбаатар ХХК болон өргөжиж, өдгөө Нийслэл болон хөдөө орон нутагт эмийн сан, фарммаркет, Ахмадын эмийн сан, Франчайзингийн эмийн сан, Витамин шоп бүхий Үндэсний томоохон сүлжээг бий болгон ажиллаж байна.
Монос Улаанбаатар ХХК нь Монголд анх удаа эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний өргөн сонголт бүхий Фарммаркетыг 2004 онд байгуулсан.
Моносын сүлжээ эмийн сан нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн 3000 орчим нэр төрлийн эм, 3100 гаруй нэр төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.
Нийт ажиллагсдын 70 гаруй хувийг эм зүйч, эмч, эм найруулагч зэрэг мэргэжлийн боловсон хүчин эзэлдэг ба дэргэдээ мэргэжлийн их эмч нартай баг бүрдүүлэн эрүүл мэндийн лавлах 1883 тусгай дугаарын утсаар дамжуулан хэрэглэгч олондоо эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.