Монгол орон хувьсгалын босгон дээр
Монгол орон хувьсгалын босгон дээр (Орос хэл: 1921 онд "Современная Монголия", 1959 онд "Монголия накануне революции" нэрээр хэвлэгдсэн) хэмээх энэхүү ном нь 2015 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть бөгөөд уг номыг 1919-1920 онд Монголд ажиллаж нийтдээ 3000 орчим километр замыг туулсан Хоршоодын төв холбооны Эрхүүгийн конторын багийнханыг ахалж явсан Иван Майскийгийн цуглуулсан мэдээллүүдээ багтаасан байдаг. Үүнээс гадна Монголын нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг нэгтгэн дүгнэж улмаар анх удаа 1918 оны Монголын хүн ам болон малын тоог статистик аргаар боловсруулан гаргасан мэдээлэл багтсан. Ийм учраас уг бүтээл нь ХХ зууны монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж болдог.
Эрхлэн гаргасан | |
---|---|
Монсудар хэвлэлийн газар | |
Номын тухай мэдээлэл | |
Зохиогч | И.М.Майский |
Эрхлэн гаргасан | 2015 |
Хэл | Монгол |
ISBN код | 978-99973-1-145-0 |
Ангилал | Монголын түүх |
Формат | хатуу хавтастай |
Цуврал | Монголоор бэдэрсэн гадныхан |
Гарчиг
засварлахI бүлэг: Орон нутаг
засварлахЭнэ бүлэгт Монгол орны байгаль цаг уур, газар орны байдал, ургамал амьтны ертөнцийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.
II бүлэг: Хүн ам
засварлахУг бүлэгт Монголын нийт хүн амын тоо, нийгмийн анги давхраа, монголчуудын бие махбод, оюун санааны тухай хийгээд монголчуудын аж ахуй, аж ахуйтай холбоотой дадал хэвшлүүд, Монгол дахь орос, хятад худалдаачид, Монголын хот суурин ба тал нутгийн тухай, Монгол дахь түүх, археологийн дурсгалууд гэх мэтчилэн маш олон сэдвийг гярхай ажиглан, нарийн тоочин өгүүлсэн байдаг.
III бүлэг: Ар Монголын эдийн засаг
засварлахЭнэ бүлэг урьд өмнө хэвлэгдэн гарч байсан номнуудаас ялгарах гол онцлог нь бөгөөд энд Монголын малын тоо толгой, айл өрхийн төсөв зэргийг нарийвчлан гаргасан байдаг. Мөн уг бүлгээс та Монголын зам тээвэр, харилцаа холбооны байдал, мөнгөн тэмдэгт, худалдаа наймаа, аж үйлдвэр байгаа эсэх, газар тариалан хаагуур хаагуур голчлон эрхлэдэг, улсын төсөв ямар хэмжээтэй байв, юунаас улсын орлого голчлон төвлөрч байв зэрэг сонирхолтой мэдээллийг олж үзнэ.
IV бүлэг: Ар Монголын улс төрийн байдал
засварлахУлс төрийн байдлыг тухай өгүүлэх уг бүлэгт Манжийн эсрэг хөдөлгөөнөөс эхлээд, Монголын хууль цааз, монголчуудын шашин шүтлэгийн байдал гэх мэт олон сэдвийг багтаасан байдаг.
Төгсгөлийн үг
засварлахЭнд зохиогч Монголын талаарх өөрийн дүгнэлт болон анх юу гэж бодож байсан, хэрхэн өөрчлөгдсөн зэргийг тодорхой өгүүлсэн байдаг. Тухайлбал: Хуучны, феодалын теократ Монгол улс үгүй болж, хөгжлийнхөө хэд хэдэн шатыг дамжин эдүгээ социализмын замаар хурдан алхаагаар урагшилж яваа шинэ, ардын хувьсгалт Монгол улс үүсэн бий болсон болой гэх мэтээр өгүүлсэн байдаг.
Хавсралт
засварлахНомын хавсралт хэсэгт Монголын хүн амын тоог аймаг аймгаар нь гарган хүснэгтэнд оруулсан байхын зэрэгцээ малын тоо толгой, нэг өрхийн дундаж орлого, зарлага зэрэг төсвийг нарийн тооцоолон оруулсан байдаг.