Монголоор бэдэрсэн гадныхан

Монголоор бэдэрсэн гадныхан цуврал бол Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй, Монголын түүхтэй холбоотой гадаадын жуулчдын бичиж үлдээсэн аян замын тэмдэглэлүүд юм.

Монголчууд бид өнөөг хүртэл хэрхэн амьдарч, ямар ахуй соёлыг бүтээн бий болгов, бидний бусад үндэстнээс ялгагдах онцлог маань яг юу юм бол гэх мэт өөрийгөө танин мэдэх гэсэн олон асуултын хариултыг олоход тань туслах зорилгоор энэхүү цувралыг эрхлэн гаргаж байна. Бид ирээдүйгээ бий болгох, хөгжил дэвшилд хүрэхийн тулд өнгөрснөө сайтар судалж, алдаа оноо байваас шүүн тунгааж урагшлах хэрэгтэй. Харин тэрхүү өнгөрснийг бид хаанаас хайх вэ? Түүхэн үнэнийг танин мэдэх хамгийн баттай эх сурвалж бол аянчин жуулчдын аян замын тэмдэглэлүүд байдаг. Эдгээр тэмдэглэлүүдээс та найман зууны тэртээгээс эхлээд нэгэн зууны өмнөх монголчууд хэрхэн аж төрж байв гэх мэт олон зүйлийг мэдэх боломжтой.


Уг цувралд одоогоор доорх 7 бүтээл багтаж хэвлэгдэн гараад буй.