Монголын товч түүх (ном)
Монголын товч түүх хэмээх зохиол бол Монгол Улсын Ерөнхий Сайд А. Амарын /1886-1941/ зохиосон түүхийн зохиол юм. Энэ номонд Монгол үндэстний гарал үүслээс Чингис хааны үе хүртэлх Монголын түүхийг тусгасан байдаг. А. Амар энэ зохиолыг хоёр боть болгон зохиох зорилготой байсан ажээ. Нэгдүгээр боть нь хэвлэгдэж, одоо хүртэл Монголын түүхийн асуудлыг тодруулахад үнэтэй эх сурвалж болсоор байна. Хоёрдугаар ботид Чингис хааны нас барсан үеэс XX зууны эхэн үе хүртэлх Монголын түүх бичигдэх ёстой байсан боловч хоёрдугаар ботийг бичиж амжилгүй баривчлагдан ЗХУ-д хүргэгдэж, 1941 онд цаазаар авахуулжээ.