Монгол татаарын бүрэн тодорхойлолт
Монгол татаарын бүрэн тодорхойлолт (Хятад: 蒙韃備錄 Мэн-да бэй-лу) хэмээх энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй Монголоор бэдэрсэн гадныхан цувралын нэгэн боть болно. Буриадын эрдэмтэн, хятад судлаач, түүхч Н.Ц.Мункуев хятад хэлнээс орос хэлнээ орчуулж удиртгал, тайлбар бичиж хавсралт бэлтгэн, 1975 онд хэвлүүлсэн энэ номонд 1221 онд Яньцзин хот (өнөөгийн Бээжин) дахь Монголын их жанжны өргөөнд ирж байсан хятад элч Чжао Хуны тэмдэглэлийн эх, орчуулгын хамт багтсан болно. Уг тэмдэглэлд есөн хөлт цагаан сүлд болон догшин хар сүлдийг ямар хүмүүс мандуулж явах эрхтэй байсан болон тухайн үеийн монголчуудын аж ахуй, цэргийн зохион байгуулалт, албан тушаал, зэрэг дэвийн тогтолцоо, ахуй амьдрал, ёс заншлын тухай нэлээдгүй мэдээ баримтууд оржээ.
Эрхлэн гаргасан | |
---|---|
Монсудар хэвлэлийн газар | |
Номын тухай мэдээлэл | |
Зохиогч | Жао Хун |
Орос хэл рүү орчуулсан | Н.Ц.Мункуев |
Эрхлэн гаргасан | 2015 |
Хэл | Монгол |
ISBN код | 978-99973-1-155-9 |
Ангилал | Монголын түүх |
Формат | хатуу хавтастай |
Цуврал | Монголоор бэдэрсэн гадныхан |
Худалдаалагдаж буй газар | Интерном номын их дэлгүүр |
Гарчиг
засварлахМэн-да бэй-лу бол эртний монголчуудын түүхийн чухал эх сурвалж мөн. Энд хэвлүүлж байгаа тодорхойлолт нь бидэнд үлдэж хоцорсон XIII зууны Хятадын аялагчдын бүх тэмдэглэлээс хамгийн эртнийх нь бөгөөд монголчуудад тусгайлан зориулагдсан болой хэмээн эхлэх энэхүү хэсэгт уг номын тухай болон бусад хятад аялагчдын хийгээд монголын тухай ном бүтээлүүдийн талаар эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой хэсгийг өгүүлсэн байдаг.
Төр улсын үндэс суурь
засварлахМонголчуудын угсаа гарвал, төр улс, газар нутаг, аж ахуйн тухай хийгээд Чингис хааны тухай тодорхой өгүүлсэн. Жишээлбэл Татаарын эзэн Тэмүжиний тухайд гэвэл өндөр нуруу, сүрлэг том биетэй, өргөн дух магнай, урт сахалтай хүн бөгөөд дайчин зан чанартай хүчирхэг эр болой хэмээн өгүүлсэн байдаг.
Татааруудын эзний мандлын эхлэл
засварлахЧингис хааны тухай.
Хаадын удмын нэр, төр барьсан он жилүүд
засварлахМонголчууд удирдагчдаа хэрхэн нэрлэж байсан зэргийг сурвалжуудын мэдээн дээр тулгуурлан маш сонирхолтой өгүүлсэн.
Жанжин ноёд, хан хөвүүд
засварлахЧингис хааны ах дүү, охид хөвгүүдийн тухай өгүүлсэн.
Жанжин ноёд, гавьяатан сайдууд
засварлахМонголын төр улсыг үндэслэн байгуулахад нь их хаанд туслалцаа үзүүлэн хүчин зүтгэсэн хүмүүсийн тухай.
Итгэмжлэгдсэн сайд нар
засварлахТэргүүн сайд хийгээд цэргийн жанжидын тухай.
Цэргийн хэрэг
засварлахТатаарууд бол эмээл дээр төрж, өсөж бойждог хүмүүс юм. Тэд өөрсдөө л аяндаа байлдаж тулалдаж сурдаг. Хавраас өвөл болтол тэд өдөр болгон ан ав хөөж агнах ажил хийнэ. Энэ нь тэдний оршин амьдрах арга хэрэгсэл юм. Тийм ч учраас тэдэнд явган цэрэг гэж байхгүй, цөм морьт дайчид болно.
Адууны аж ахуй
засварлахТатааруудын улс гүрний газар нутаг нь өвс ногоо, ус ундаагаар баялаг, адуу, хонь малд туйлын тааламжтай болой. Адууг нэг, хоёр настайгаас нь уналга эдэлгээнд сурган номхруулж хээр талаар давхина.
Хоол хүнс
засварлахТэд өлсгөлөн, цангаагаа зөвхөн гүүний сүүгээр тайлна. Ганц гүүний саам ихэвчлэн гурван хүнийг цатгана. Татаарууд гэртээ болон гэрээсээ гадуур гүүний сүү ууж, хонио муулан хүнсэндээ хэрэглэнэ. Тиймээс тэр газрын айл өрхүүд нэг адуутай байлаа гэхэд заавал зургаа, долоон хоньтой байх жишээтэй.
Аян дайн
засварлахЭдүгээ татааруудын том том түшмэл сайдуудын дотор Цин улсад амьдарч байсан, олзлогдож ирсэн олон хүмүүс байдаг.
Албан тушаалын тогтолцоо
засварлахТэдний биедээ авч явдаг алтан пайз гэрэгийн тухайд гэвэл хамгийн дээд зиндааны ноёд язгууртнууд өөд өөдөөсөө харсан хоёр барын дүрстэй барсын тулалдаан нэртэй алтан гэрэгийг бүсэндээ зүүж явна.
Зан суртахуун, ёс заншил
засварлахТатаарууд сул дорой байдлыг ихэд жигшиж, хүч чадлыг шүтэн биширнэ. Өөр хоорондоо хэрэлдэж зодолдох нь огт үгүй.
Цэргийн хувцас хэрэглэл, зэр зэвсэг
засварлахЧингис хааны хувийн хишигтэн буюу торгон цэргийн тухайд гэвэл Чингис хааны өргөөний дэргэд түүний онцлох тэмдэг болсон том гэгчийн цав цагаан сүлд туг байх бөгөөд өөр ямар ч туг хиур байдаггүй байжээ.
Элч мэдээчид
засварлахТэд элч, төлөөлөгчдөө сюань-чай хэмээнэ.
Тайлга тахилга
засварлахАз хийморьтой байх, бүтэлгүйтэх хоёрын алин болох, давших ухрахаа, аян дайнд мордох юм уу, аллага хядлага хийх бүртээ тэд хонины дал авч галд дүрэн алхаар балбаж, тэнд бий болсон ан цавуудыг харан мэргэ төлөг тавьж ажил хэргээ шийдвэрлэнэ.
Эмэгтэйчүүд
засварлахТэд аян дайнд мордохдоо язгуур угсаа, нүгэлтэн буянтан гэдгээсээ үл хамааран эхнэр, хүүхдээ ихэвчлэн хамт авч явдаг заншилтай.
Найр наадам, бүжиг, хөгжим
засварлахГо-ван цэргүүдтэйгээ хамт мордсон үед хөгжимчид нь ч гэсэн дагалдан явна. Тэдгээр нь арван долоо юм уу, арван найман сайхан охид байх ажээ.
Ван го-вэйн төгсгөл үг
засварлахЭнэ номыг Сүн улсын Мэн Хун бичсэн гэж гарчигт нь өгүүлсэн буй. Номын дотор ч өөрийгөө Хун гэдэг гэж зохиогч бичжээ.
Нэмэлт тайлбар
засварлахТатаарууд – энэ номын гарчигт тэднийг мэн-да гэж оруулжээ. Мэн-да гэдэг нь мэн-гу (mongo[l]), да-да (tata[r]) буюу хоёр угсаатны нэрийн товчлол юм.
Номын тухай
засварлахУг номын тухай мэдээллийг та Мэн-да бэй-лу үзнэ үү.