Молон хаан нь Дөчин түмэн Монгол Улсын нэгэн хэсэг Муулихай вангийн дэмжлэгтэйгээр захирч явсан монголын алтан ургийн хаан юм.

Молон хаан
Төгсмөнх[баримт хэрэгтэй]
Монголын хаан
Хаанчлал1465-1466
Хаан суусан1465
Төрсөн огноо1437
Өнгөрсөн огноо1466
ӨмнөхМахагүргис хаан
УдаахМандуул хаан
ЭцэгТайсун хаан
ЭхАлтгана
Ургийн овогХиад Боржигин
Төрсөн нэрМолон хаан

1437 оны улаагчин могой жил Тайсун хааны горлосын Алтгана хатнаас (Алтгалжин, Алтай) төрсөн ахмад хүү. Тайсун хаан түүний ээж Алтгана хатныг өөр эртэй явалдсан гэх цуу яриаг үндэслэн төрхөм рүү хамтад нь хөөжээ. 1452 онд Эсэн тайш тэргүүтэй ойрадууд Тайсун хаан, Агваржин жонон зэрэг ихэс ноёдыг хороосон том хядлагаас нагац өвөө горлосын Цэвдэн ноёны тусламжтай амь мултарсан. Монголын улс төрийн тавцанд 1460-аад оны эхээр Махагүргис хаан, харчины Болай тайш хоёр амь үрэгдсний дараа, 1465 оны тахиа жилд хаан ширээнд Бэлгүтэйн удмын Муулихай ван түүнийг горлос аймгаас хэмчигүдийн Тагадар тайбу, горлосын Хубчир Муладай[1] хоёроор авчируулж, монголын хаан ширээнд залжээ.

Хаан ширээнээ суусны дараа Муулихай ван өмнө зүг цэрэглэж Ниншиань, Хиюванийг довтлон бут цохив. Ордос түмний Мөнх, Хадбух нарын ноёд "Мулихай ван чамайг Самандай нэрт хатан лугаа талж, цэрэг морилон айсуй хэмээсэнд, Молон хаан тэр надад нэгэнтээ сайн хийгээд, эдүгээ яахин муу хиймүй хэмээн эс итгэж, үзэхээр бус хүнийг илгээвээс, Муулихай ван гэр дээрээ авлан явахуй тоосыг үзээд, буцаж ирээд үнэн ажгуу гэж хэлсэнд, Молон хаан тийн бөгөөс байлдая гэж цэргээ авч байлдаад нохой жилд Муулихай вангийн гарт тэнгэр болов."[1]

Харин түүний хатан Мөнгөлдэй хатан гашуудан уйлж Мөнх, Хадабуха хоёрыг буруутган хэлсний дараа Муулихай ван буруу юм хийснээ мэдэн гэмшиж, тэр хоёрын хэлийг тасдаж орхив.

Хайран их төрийг минь эвдрүүлсэн

Хамгийн эзэн хаанаас минь хагацуулсан

Мөнх, Хада буха хоёр.

Бутсэн их төрийг минь бүрэлгэсэн

Бүгдийн эзэн хаанаас минь хагацуулсан

Мөнх, Хада буха хоёр.[1]

Түүнийг амь үрэгдсэний дараагаар олон жил хаангүй байсны эцэст 1475 онд сая Мандуул хаан, хаан ширээнд суусан юм.

Өмнөх
Махагүргис хаан
Монголын Их Хаан
1465-1466
Дараах
Мандуул хаан
  1. 1.0 1.1 1.2 Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 ed.). Улаанбаатар. pp. 252–253.