Мойлон галсүүлт

Мойлон галсүүлт (Phoenicurus ochruros) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.

Мойлон галсүүлт
Эрэгчин (Phoenicurus ochruros gibraltariensis) үүрэндээ.
Эрэгчин
(Phoenicurus ochruros gibraltariensis)
үүрэндээ.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Phoenicurus, Галсүүлт
Зүйл: P. ochruros
Латин нэр
Phoenicurus ochruros
(S. G. Gmelin, 1774)
Дэд зүйлүүд

6-7, бичлэг үзэх

Black redstart, Sector 38 West, Chandigarh, India
Black redstart, Phase 7, Mohali, Punjab ,India
Эрэгчин Phoenicurus ochruros rufiventris Энэтхэгт.

Тэд Европын төв ба өмнөд хэсгээр өргөн тархжээ. Зөөлөн уур амьсгалтай хэсгийнх нь суурин ба хойд зүгийнх нь нүүдэллэн Африк, өмнөд Европт өвөлждөг. Хадны ан цав, нүх, байшин барилгын дээвэр, хана зэрэгт үүрлэнэ.

Мойлон галсүүлт нь 13-14.5 см урт, эрэгчин нь хажуу бөөрөөр хүрэн биш, мөн толгойн хажууд цагаангүй юм. Эмэгчин нь Эгэл галсүүлтээс илүү саарал байна.

Дэд зүйл

засварлах
 
Эмэгчин

Эрэгчингийн нуруун хэсгийн өнгөөр ангилсан хэдэн дэд зүйл бий. Тэднийг 3 томхон бүлэгт хуваана.

phoenicuroides бүлэг: Төв ба зүүн Азийн.

  • Phoenicurus ochruros phoenicuroides:
Жижиг; нас бие гүйцсэн эрэгчингийн цээжний доод хэсэг, хэвлий, хажуу бөөр нь гүн улбар шар, заримдаа толгойн хажууд цагаантай.
Тэнгэр уул, Монгол.
 
Эрэгчин Phoenicurus ochruros rufiventris
  • Phoenicurus ochruros rufiventris:
Голдуу том; нас бие гүйцсэн эрэгчин нь phoenicuroides мэт боловч, илүү бараан, нуруун хэсэг нь хар, өвөр хэсэг нь улбар хүрэн өнгөтэй.
Туркменистан , Памир , Гималай.
  • Phoenicurus ochruros xerophilus: Хятадын.
Том; phoenicuroides мэт зүстэй ч, илүү цайвар.
Хятад

ochruros бүлэг: Зүүн Европ

  • Phoenicurus ochruros ochruros: Кавказын
Жижиг, phoenicuroides баgibraltariensis-н дундах мэт.
Кавказ болон ойр орчимд.
  • Phoenicurus ochruros semirufus:
Жижиг; нас бие гүйцсэн эрэгчин нь биеийн хэмжээнээс бусдаар rufiventris мэт.

gibraltariensis бүлэг:Баруун Европын. Эмэгчин ба залуу шувууд нь бараан.

  • Phoenicurus ochruros gibraltariensis: Европын мойлон галсүүлт.
Хоолой, нурууны дээд хэсэг, мөр нь бараан саарал, гэхдээ нүүр, хүзүүнээс цайвар.
Баруун Европ , Турк хүртэл.
  • Phoenicurus ochruros aterrimus:Иберийн мойлон галсүүлт
Хүзүү, дал мөр нь хар.
Иберийн хойг , Хойд Африк.

Зургийн цомог

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Мойлон галсүүлт – Викимедиа дуу дүрсний сан