Михаил Саакашвили
Михаи́л Николоз Саакашви́ли (гүрж. მიხეილ ნიკოლოზის ძე სააკაშვილი, Украин: Міхеіл Саакашвілі, 1967 оны 12 дугаар сарын 21-нд ЗХУ-ын Гүржийн ЗСБНУ-ын Тбилиси хотод төрсөн) Гүрж болон Украины улс төрийн зүтгэлтэн. 2020 оны 5 дугаар сараас Украины шинэчлэлийн Үндэсний Зөвлөлийн гүйцэтгэх хорооны тэргүүн.
Михаил Саакашвили | |
---|---|
მიხეილ სააკაშვილი (Гүрж) Міхеіл Саакашвілі (Украин) | |
Гүржийн 3 дахь ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 2008 оны 1 сарын 20 – 2013 оны 11 сарын 17 | |
Ерөнхий Сайд | Ладо Гургенидзе Григоль Мгалоблишвили Ника Гилаури Вано Мерабишвили Бидзина Иванишвили |
Өмнөх | Нино Бурзанадзе (Үүрэг гүйцэтгэгч) |
Дараах | Гиорги Барамидзе |
Албан тушаал хашсан 2004 оны 1 сарын 25 – 2007 оны 11 сарын 25 | |
Ерөнхий Сайд | Зураб Жваниа Өөрөө (Үүрэг гүйцэтгэгч) Зураб Ногайдели Гиорги Барамидзе (Үүрэг гүйцэтгэгч) Ладо Гургенидзе |
Өмнөх | Нино Бурзанадзе (Үүрэг гүйцэтгэгч) |
Дараах | Нино Бурзанадзе (Үүрэг гүйцэтгэгч) |
Одесса мужийн захирагч | |
Албан тушаал хашсан 2015 оны 5 сарын 30 – 2016 оны 11 сарын 9[1] | |
Өмнөх | Игорь Палициа |
Дараах | Максим Степанов[2] |
Гүржийн Хууль зүйн сайд | |
Албан тушаал хашсан 2000 оны 10 сарын 12 – 2001 оны 9 сарын 19 | |
Ерөнхийлөгч | Эдуард Шеварднадзе |
Ерөнхий Сайд | Гиорги Арсенишвили |
Өмнөх | Жон Хецуриани |
Дараах | Роланд Гилигашвили |
Гүржийн ерөнхий сайд Үүрэг гүйцэтгэгч | |
Албан тушаал хашсан 2005 оны 2 сарын 3 – 2005 оны 2 сарын 17 | |
Ерөнхийлөгч | Өөрөө |
Өмнөх | Зураб Жваниа |
Дараах | Зураб Ногайдели |
Гүржийн парламентын гишүүн | |
Албан тушаал хашсан 2001 оны 11 сарын 6 – 2002 оны 11 сарын 22 | |
Албан тушаал хашсан 1995 оны 11 сарын 25 – 2001 оны 3 сарын 2 | |
Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөний дарга | |
Албан тушаал хашсан 2017 оны 1 сарын 13 – 2019 оны 3 сарын 24 | |
Өмнөх | Давит Бакрадзе |
Дараах | Григоль Вашадзе |
Албан тушаал хашсан 2012 – 2014 оны 9 сар | |
Өмнөх | Вано Мерабишвили |
Дараах | Давит Бакрадзе |
Албан тушаал хашсан 2001 оны 10 сар – 2004 | |
Өмнөх | Нам байгуулагдсан |
Дараах | Нино Буржанадзе |
Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөний хүндэт дарга | |
Албан тушаалаа авсан 2019 оны 3 сарын 24 | |
Өмнөх | Албан тушаал бий болсон |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1967 оны 12 сарын 21 |
Иргэншил | ЗХУ (1967–1991) Гүрж (1991–2015) Украин (2015–2017; 2019–present) Харьяалалгүй (2017–2019)[3][4] |
Улс төрийн нам | Шинэ Хүчний Хөдөлгөөн[5] (2017–одоо) Үндэсний Нэгдсэн Хөдөлгөөн (2001–одоо) Гүржийн Иргэдийн Холбоо (1995–2001) |
Өндөр | Загвар:Infobox person/height |
Эхнэр, Нөхөр | Сандра Роэлофс (г. 1994)[6] |
Хүүхэд | 2 |
Алма матер | Киевийн үндэсний их сургууль Коламбиа их сургууль Жорж Вашингтон их сургууль Олон улсын хүний эрхийн хүрээлэн |
Гарын үсэг | |
Вэб сайт | saakashvilimikheil |
2004-2013 онуудад Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа дараалан сонгогдож ажилласан. 2003 оны 11 сард Гүржийн төрийн тэргүүн Э.Шеварднадзег төрийн эрхээс буулгасан «Сарнайн хувьсгал»-ын удирдагчдын нэг. Өдгөө Украины Үндэсний нэгдсэн хөдөлгөөн намын дарга.
Гүржийн Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөөд 2014 онд Саакашвили улс орноо орхисон. Гүржийн эрх баригчид Саакашвилийн эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг эрэн сурвалжиж эхэлсэн боловч М.Саакашвили үүнийг улс төржүүлсэн хэрэг гэж тайлбарладаг байсан.
Саакашвили 2014 онд Украинд төрийн эрх солигдоход Евромайдан хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байсан.
2015 онд Украины Одесс тойргийн Төрийн Захиргааны даргаар, Украины төрийн аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийн хяналтын Зөвлөлийн тэргүүн, Украины Ерөнхийлөгч Петро Порошенкогийн зөвлөх болсон юм. Энэ үед түүнд Ерөнхийлөгч Порошенко Украины иргэншил олгож, Саакашвили Гүржийн иргэншлээс татгалзсан байна.
2016 онд албан тушаалуудаасаа халагдаж, Ерөнхийлөгч Порошенкогийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн юм. 2017 онд түүний Украины иргэншлийг Ерөнхийлөгч Порошенко хураан авч 2018 оны 2 дугаар сард Украины нутгаас албадан гаргажээ.
Украинаас хөөгдсөний дараа эхнэрийнхээ нутаг Нидерландад хэсэг амьдарсан. 2019 оны 5 дугаар сарын 28-нд Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленский Саакашвилид Украины иргэншлийг эргүүлэн олгож тэрбээр маргааш нь Украинд буцаж ирсэн юм.
Эшлэл
засварлах- ↑ The President signed a decree on dismissal of Odessa Regional State Administration, president.gov.ua (9 November 2016).
Poroshenko signs Odesa governor Saakashvili's resignation, UNIAN (10 November 2016). - ↑ Poroshenko appoints contest winner Stepanov as head of Odesa Regional State Administration, Interfax-Ukraine (12 January 2017).
- ↑ "Former President Saakashvili Loses Georgian Citizenship". Georgia Today on the Web. Archived from the original on 2020-10-27. Татаж авсан: 2021-04-27.
- ↑ "Saakashvili May Be Forced To Seek Asylum in United States, Legislator Says". RadioFreeEurope/RadioLiberty.
- ↑ Poll shows seven parties would qualify for Ukrainian Rada if elections were held early, KyivPost (14 December 2016).
Saakashvili announced the title of his party – the “Movement of new forces” (Memento 10. Тавдугаар сар 2017 цахим архивт), Ukrop News 24 (19 November 2016). - ↑ Saakashvili’s wife rejects seat in Georgian parliament, Kyiv Post (7 November 2016).