Гүржийн парламент

Гүржийн парламент (гүрж. საქართველოს პარლამენტი -Сакартве́лос парла́менти) -Бүгд Найрамдах Гүрж Улсын хууль тогтоох дээд байгууллага.

Гүржийн парламентын ордон

Гүржийн парламентын байшин 1938-1953 онд Виктор Кокорин, Георгий Лежава нарын зураг төслийн дагуу баригдсан Тбилиси хотын Руставелийн өргөн чөлөөнд байрлах ордон юм.

2014 онд Тбилиси дэх парламентын ордоны бүх дотоод засварын ажлыг хийж дуусгасан байна.

Өнөө үед Гүржийн парламент жилд хоёр удаа чуулдаг байна; хаварын (2-6 сар), намарын (9-12). Чуулганы хурал, байнгын хорооны үйл ажиллагаа хоёрыг долоо хоногоор зөрүүлэн ээлжлүүлж зохицуулдаг байна.

2020-2024 оны парламент засварлах

Гүрж улс 150 гишүүнтэй нэг Танхимтай парламенттай. 77 гишүүнийг жагсаалтаар сонгогддог, 73 гишүүн нэг мандаттай тойргоос сонгогддог байна. Бүх гишүүд 4 жилийн хугацаатай бүх нийтийн санал хураалтаар сонгогддог ажээ.