Евромайдан
Евромайдан нь (укр. Євромайдан) - 2013-14 онд Украйн улсад ерөнхийлөгч Януковичийн хэт Оросын сонирхлыг дагасан бодлогыг Украйнчууд эсэргүүцэн босч 2013 оны 11 сараас эхлэн Киевийн төв талбайд үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлж 2014 оны 3 сар хүртэл ширүүн тэмцсэн Украйны эрх чөлөөний хувьсгал юм. [1][2][3][4], [5][6][7] Евромайданаар Украйнчуудын Европын холбоотой ойртож хамтран ажиллах сонирхлыг ОХУ-аас шахан дарамталж мөн Украйны нутгаар дүүрэн тавьсан оросын хий дамжуулах хоолойнуудыг хэт их оросын нөлөөн доор байлгах гэсэн бодлогыг ард иргэд нь эсэргүүцэж, НҮБ болон Европын Холбооны дэмжлэгээр үндэсний тэмцэл болж өргөжсөн юм. Жагсагчдийн гол тавьсан шаардлага нь чөлөөт ардчилсан оронд амьдрахыг хүссэн ба Европын Холбоотой ойртож оршихийг хүсэн шаардсан байв. Нийт нэг сая гаруй жагсагчид энэ тэмцэлд оролцсон байна. [8],
Евромайдан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Украины Европын интеграцийн дэмжигчид | Украины Засгийн газар | ||||||
Удирдагчид | |||||||
Юлия Тимошенко Арсений Яценюк |
Виктор Янукович Николай Азаров | ||||||
Хохирол | |||||||
үрэгдсэн: 109 | үрэгдсэн: 16 |
Хүний амь хохиролЗасварлах
Януковичийн дэглэм ба Оросын ФСБ-ийн явуулгаар (нотлох баримтгүй байна) 2014 оны 1 сараас жагсагчдаас гол идэвхитэй хүмүүсийг нь барьж тамлах ба амь насыг нь хохироох зэрлэг байдал газар авч 2014 оны 3 сар гартал нийт 570 хүн шархдаж 109 хүний амийг эрх барих дэглэм хохироож түүний дараахан нь Янукович ОХУ руу оргон зайлснаар ширүүн тэмцэл намжисан юм. 2014 оны 2 сард Янукович тусгай хүчний мэргэн буучдыг жагсагчдийн эсрэг турхирч 100-аад иргэдийг буудан хөнөөсөн байна. Эрх баригчдийн талд жагсагчдийн эсрэг үүрэг гүйцэтгэсэн цагдаа болон дотоодын цэргээс 13 цагдаа амь үрэгдэж, 130 хүн шархджээ.
Газрын зурагЗасварлах
2013 оны 11 сараас 2014 оны 3 сар хүртэлх хугацаанд Украйнд бослого тэмцэл өрнөсөн хотууд. Тод хүрэн улаан нь илүү олон хүн оролцсон хотуудыг заана.
Олон нийтийн санал асуулгаЗасварлах
Евромайданыг Украйны иргэд хэрхэн дэмжисэн байдлын санал асуулгууд:
Огноо | Евромайдан | Европын Холбоо/Гаалийн холбоо | Агентлаг | |||
дэмжлэг | эсрэг | Европын Холбоо | Гаалийн холбоо | төвийг сахисан | ||
10.12. | 49 % | 45 % | 46 % | 36 % | R&B Group[9] | |
24.12. | 50 % | 42 % | 47 % | 36 % | Демократические инициативы[10] | |
30.12. | 45 % | 50 % | 43 % | 30 % | 20 % | R&B Group[11] |
24.01. | 49 % | 45 % | 38 % | 29 % | 25 % | Социополис[12] |
27.01. | 44 % | 51 % | R&B Group[13] | |||
05.02. | 47 % | 38 % | 47 % | 38 % | Inpress[14] |
Зургийн цомогЗасварлах
Киев, 22.11.2013
Цахим холбоосЗасварлах
ЭшлэлЗасварлах
- ↑ http://www.radiosvoboda.org/content/article/25181335.html
- ↑ http://www.ukrnoviny.cz/noviny/news-ua/2832-revoluce-v-ukrajine-2013
- ↑ http://www.socportal.info/intervew/yevromaydan-ne-skladaye-testu-na-yevropeyski-tsinnosti
- ↑ http://gazeta.zn.ua/CULTURE/poeziya-i-proza-evromaydana-_.html
- ↑ Євромайдан переростає у Єврореволюцію?
- ↑ Євромайдан. ЄвроЙолка. Єврореволюція.
- ↑ 200 слов про украинскую еврореволюцию (орос.)
- ↑ http://www.pravda.com.ua/news/2013/11/22/7002798/
- ↑ „ЕВРОМАЙДАН — 2013“ — R&B Group
- ↑ Опитування / 2013 / 2013--й: політичні підсумки і прогнози (загальнонаціональне й експертне опитування) — Фонд „Демократичні ініціативи“
- ↑ Oценка социально-политической ситуации в Украине. Декабрь 2013 г — R&B Group
- ↑ Оценка жителями Украины социально-политической ситуации в стране по состоянию на январь 2014 года
- ↑ Кризис в Украине: мнение жителей областных центров. — R&B Group
- ↑ Почти половина украинцев не поддерживает «майдан». Результаты опроса. Политика. Информационно-аналитический портал Inpress.ua