Микелоццо ди Бартоломмео
Микелоццо ди Бартоломмео (Итали: Michelozzo di Bartolomeo, 1396 - 1472) нь Сэргэн мандлын эхэн үеийн уран барималч, уран барилгач. Филиппо Брунеллески, Леон Батиста Альберти нарын хэмжээний авъяастай байгаагүй ч Миланд Брунеллескигийн дизайныг дэлгэрүүлсэн юм.
Намтар
засварлахБартолломео ди Геральдогийн хүү болон Флоренцид мэндэлж, 1417 онд Лоренцо Гибертид шавь орсон байна. 1425 онд Донателлотой хамт урлан байгуулсан аж. 1430 оны үеэс уран барилгын ажлаа эхэлж, 1446 онд Фиренцегийн гол сүмийн барилгын ажлыг хүлээн авч, Брунеллескигийн эхлүүлсэн уг барилгыг дуусгасан байна.
Гол бүтээлүүд
засварлах- 1464 Палаццо Медици (Флоренц)
- 1443 Сан Марко сүмийн номын сан (Флоренц)
- 1452 Санта Мариа дель Грацие сүм (Пистойя)
- 1466 Портинари мөргөлийн дацан (Милан)
Мөн үзэх
засварлах Commons: Category:Michelozzo – Викимедиа дуу дүрсний сан