Донателло
Донателло буюу Донато ди Никколо ди Бетто Барди (Итали: Donato di Niccolò di Betto Bardi; 1386 - 1466 оны 12-р сарын 13) Сэргэн мандалтын эхэн үеийн Флоренцоос гаралтай Италийн нэртэй зураач, барималч. Түүний бүтээлүүд XV зууны үеийн перспектив иллюзионизмд гарсан шинэлэг зүйлсийг тусгасан гүехэн рельеф бүхий уран баримлын хэлбэр болох basso rilievo-оороо алдаршсан.
Донателло
засварлахДонателло Флоренцийн ноос самнагчдын нийгэмлэгийн гишүүн Никколо ди Бетто Бардийн хүү болон 1386 оны хавьцаа Флоренцэд төржээ. Донателло Мартеллийн гэр бүлд хүмүүжжээ. Тэрээр эхэндээ урлагийн дадлага сургуулиа алтны дархны цехэд олж авсан бөгөөд дараа нь Лоренцо Гибертийн урланд богино хугацаанд ажилласан.
1404-1407 онд Ромд Филиппо Брунеллескитэй хамт судалгаа, малталт хийн нэртэй эрдэнэсийн сан хайгчид болсны зэрэгцээ Донателло алтны дархны цехэд ажиллаж амьжиргаагаа залгуулж байв. Тэдний Ром дахь түр зуурын ажил XV зууны Италийн урлагийн хөгжилд мөн чухал нөлөө оруулсан юм. Тухайлбал Брунеллески чухам энэ үед л Пантеоны ордон болон Ромын бусад барилгын загваруудаа гаргажээ. Брунеллескийн барилга болон Донателлогийн уран баримал хоёулаа тухайн үеийнхээ архитектур, уран баримлын мөн чанарын дээд илэрхийлэл гэж тооцогддог бөгөөд тухайн үеийхээ зураачдад хүчтэй нөлөөлсөн юм.
Гол бүтээлүүд
засварлах- Гэгээн Марк (Донателло) (1411–1413) Орсанмишель, Флоренц
- Гэгээн Жоржийн тахилын ширээ (c. 1415–1417) — Баргеллогийн Үндэсний музей, Флоренц
- Зөнч Хаббакук (1423–1425) — Дуомо Музей, Флоренц
- Херод хааны баяр (c. 1425) — Ариун угаал хүртээх усан сан, Сиенагийн Дуомо
- Донателлогийн Давид (c. 1425–1430) — Баргеллогийн Үндэсний музей, Флоренц
- Гаттамелатагийн морьт хөшөө (1445–1450) — Санто ордон, Падуа
- Мариа Магдалена (c. 1455) — Дуомо Музей, Флоренц
- Юдит, Холофернес хоёр (1455–1460) — Флоренц
Зургийн цомог
засварлах-
Гэгээн Жоржийн хөшөө, Флоренц
-
Гэгээн Иохан Баптистийн хөшөө
-
Морьт хөшөө, Падуа
Эшлэл
засварлахЛавлах материал
засварлах- Donatello article in the 1911 Edition of the Encyclopaedia Britannica
- Adrian W. B. Randolph, Engaging symbols: gender, politics, and public art in fifteenth-century Florence. New Haven: Yale University Press, 2002.