Мижидийн Лхагвадорж

Мижидийн Лхагвадорж нь (1941 онд төрсөн) уран зураач хүн юм.

Намтар засварлах

М.Лхагвадорж нь 1963 онд Улсын багшийн коллежийг дүүргэжээ. 1967 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн. Тэр цагаас буюу 1967 оноос хойш Монголын урчуудын эвлэлийн хорооны Булган аймгийн салбарт ажиллаж байв.

1972 оноос Монгол улсын Филармонийн зураачаар ажиллаж байсан.

1983 оноос Монголын урчуудын эвлэлийн хорооны Улаанбаатар дахь салбарт ажиллах болов.

Найз нөхөрлөл засварлах

М.Лхагвадоржийн дотны найз нөхдөөр зураач Цэндийн Монгол, Дэмчигийн Мягмар, Ёндонгийн Өлзийхутаг зэрэг уран бүтээлч урлагийн хүмүүсийг дурдаж болно.

Уран бүтээлийн үзэсгэлэн засварлах

  • 1981 онд Улаанбаатар хотноо бие даасан үзэсгэлэн

Гавьяа шагнал засварлах

1992 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал