Ёндонгийн Өлзийхутаг
Ёндонгийн Өлзийхутаг нь (1950 онд төрсөн) Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, алтан гадас одонт, төрийн шагналт , зотон хөрөг зургийн мастер зураач юм.
Намтар
засварлахЁ.Өлзийхутаг нь 1950 онд Дундговь аймагт төржээ. 1977 онд И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийг төгссөн юм.
1982 онд 160Х160 см хэмжээтэй зотон тосон "Талын эзэд" уран зургаа бүтээсэн юм.
"Талын эзэд" бүтээлдээ Монголын эр зоригт, эрэлхэг хүчит дайчин эрсийн үргэлжлэл болсон хөдөө нутгийн адуучин залуусыг зохиомжийн төвд бүтнээр нь дүрслэжээ. Залуусын дүрийг зохиомжлохдоо уурга, эмээл, бүрх малгай зэргийг шигтгэж, уургыг зохиомжийн налуу болон босоо чиглэлтэй дүрсэлжээ. Хамар цагаан моринд нэгэн залуу мордсон бөгөөд бүрх малгайн дор гүн сүүдэр буужээ. Живэр сахалтай булчинлаг залуу, эмээл барьсан эгэл залуус дөрвөн хөлөндөө цагаан эмнэг хангалын өмнө зогсох агшныг уран сайхнаар дүрсэлжээ.
Гавьяа шагнал
засварлах- МУЭ-ийн нэрэмжит шагналт
- Алтан гадас одон
- Төрийн шагналт зураач