Мелания Трамп (англи. Melania Trump; гэрлэхээс өмнөх овог нь — Кнавс (словени. Knavs), Кнаусс (англи. Knauss); 1970 оны 4-р сарын 26-нд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын бүрэлдэхүүн Словени улсын Ново-Место хотод төрсөн) — словени гаралтай америкийн гэрэл зургийн модель, бугуйн цагны болон үнэт эдлэлийн дизайнер. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын гэргий, АНУ-ын Тэргүүн хатагтай.

Мелания Трамп

Тэрээр төрөлх словени хэлнээс гадна англи, герман, франц, итали болон сербохорват зэрэг 5 хэлээр хэлээр чөлөөтэй ярьдаг.

 
Мелания нөхөр Доналд Трампын хамт, 2020 оны 6-р сар

Мелания Кнавс Словени (тухайн үеийн Югослав улс)-д төрж, 16 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Түүний эцэг Виктор Кнавс эхлээд жолоочоор ажиллаж байгаад дараа нь үндэсний коммунист нам болох Югославын Коммунистуудын лигтэй холбоо тогтоосноор төрийн өмчит автомашин үйлдвэрлэгчид автомашины сэлбэг зардаг байжээ. Эх Амалиа нь Севница дахь "Жутранжка" хүүхдийн хувцасны үйлдвэрт загвар зохион бүтээгчээр ажилладаг байжээ. Севница хотод тэдний гэр бүл нийтийн орон сууцны цогцолборт амьдардаг байв. Тэр Инес гэдэг нэг эгчтэй.

Тэрээр овгоо Мелания Кнаусс болгон өөрчилж, загвар өмсөгчийн ажил хайхаар Милан, Парис руу явжээ. 1996 онд түүнийг ажилд авч, АНУ-д цагаачлахад нь ивээн тэтгэсэн Паоло Замполлитай танилцсан. Тэрээр Нью-Йоркийн Манхэттэнд загвар өмсөгчөөр үргэлжлүүлэн ажиллаж байх үед 1998 онд Замполли түүнийг үл хөдлөх хөрөнгийн эрхлэгч Доналд Трамптай танилцуулсан байна. Тэд болзож эхлээд тансаг амьдралын хэв маягт тэрээр дасан зохицож эхэлжээ. Тэрээр загвар өмсөгчийн ажилд орохын тулд 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трампыг дэмжиж байсан. Меланиа, Дональд Трамп нар 2005 онд гэрлэж, дараа жил нь хүү Бэррон Трамп төрсөн байна. Тэрээр ихэнх цагаа хүү Бэрронд зориулж, ажилдаа бага цаг зарцуулдаг, эсвэл нөхрөө арга хэмжээнүүдэд дагалдан явдаг байжээ. Тэрээр 2009 онд өөрийн үнэт эдлэлийн "Melania" брэндийг үүсгэн байгуулжээ.

2017 оны 1-р сарын 20-нд Меланияа Трамп АНУ-ын тэргүүн хатагтай болсон. Мелания Трамп 1775 онд Лондонд төрсөн, Жон Квинси Адамсын эхнэр Луиза Адамсын дараагаар хоёр дахь гадаадад төрсөн Тэргүүн хатагтай болов. Тэрээр мөн АНУ-д төрөөгүй, сүүлд иргэн болсон бөгөөд төрөлх хэл нь англи хэл биш байсан анхны АНУ-ын тэргүүн хатагтай болжээ.