Махан хоол
Махан хоол гэдэгт Монголчууд бог болон бод малын махыг бүхлээр болон татмал, хатааж борцолсон, шуузалсан зэргээр хоолонд хэрэглэсэн хүнсийг хэлдэг. Мөн бусад хүнс болон эмчилгээний чанартай ан амьтны махаар хийсэн хоолыг махан хоол гэдэг. Тухайлбал, тахианы мах, гахайн мах, хойлогны мах, чонын мах, туулайн мах, зээрийн мах зэрэг юм. Монголчуудын гол хоол бол яах аргагүй мах, мах оролцсон хоол бөгөөд үндэсний гэгдэх 200 гаруй нэр төрлийн хоол байдаг.
Бүхэл мах
засварлахБүхэл мах гэдэг нь Малын бүтэн махыг ямар нэгэн хольцгүйгээр чанаж, ууранд жигнэж, шарж болгосон хүндэтгэлийн зоогийг хэлнэ.
Гурван бүхэл
засварлахИх бүхэл: Их бүхэл буюу их ёсны ууц тавихад сүүлтэй ууц, өвчүү толгой, дөрвөн мөч, өндөр, богино хавирга, сээр, хүзүү, багтана. Том сайхан царан дээр амьд хонины хэвтээ байдлаар дөрвөн мөчийг байрлуулж гол дунд нь сээр, хүзүүг тавина. Толгойн эвэр, магнайг шар тосоор чиж ууцны дээр тавина.
Дунд бүхэл: Дунд бүхэл гэдэг бол их бүхлээс толгой шийргүйгээр ялгаатай. Бусад махны хувьд адил буюу их бүхэлтэй ижилхэн байна.
Бага бүхэл: Дал, дөрвөн өндөр, богино хавирга, хонтой шаант, өвчүү сээр, хүзүү зэрэг зүйл багтана. Бага бүхэлд сүүлтэй ууц, толгой тавихгүй.
Идэш
засварлахМонголчууд малын тарга тэвээрэг гүйцсэн ид хүйтний улиралд мал нядлан хүнс тэжээлд хэрэглэх махаа бэлтгэдэг. Өвлийн туршид идэхээр бэлтгэж төхөөрсөн махыг идэш хийх гэж нэрлэдэг. Шинэ нойтон махыг хэсэг зуур загсаасны дараа цавчиж тас цохихгүй, үе мөчөөр нь эвдэж салгаад өөх махаар нь тэнцүү хувааж хөлдөөнө.
Битүү хоол
засварлахБууз, Банш, Хуушуур, Битүү шөл, Хорхог, Боодог гэх мэт. Битүү хоолноос бууз, банш, хуушуурын махыг таван хошуу малын махаас гадна тахианы мах, гахайн мах зэргээр хийж байна.
Бусад хоол
засварлахМонгол үндэсний хоолноос: Банштай шөл, Хуурга, Цуйван, Жимбий, Говийн Цагаан шувуу