Мартин Лютер Кинг
Бага Мартин Лютер Кинг (Англи: Martin Luther King, Jr., 1929 оны 1 сарын 15 - 1968 оны 4 сарын 4) бол Америкийн санваартан, идэвхтэн, мөн Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч юм[1]. Тэрээр хүчирхийллийн бус, иргэний үл дагах арга ашиглаж, иргэний эрхийг дээшлүүлэх талаар амжилт олсон алдартан билээ[2]. Ийнхүү Кинг Америкийн орчин үеийн либерализмын түүхэнд билэг тэмдэг нь болон үлджээ[3].
Бага Мартин Лютер Кинг | |
---|---|
Төрсөн | Бага Майкл Кинг 1929 оны 1 сарын 15 АНУ, Жоржиа, Атланта |
Нас барсан | April 4, 1968 АНУ, Теннесси, Мемфис | (39 насалсан)
Хөшөө дурсгал | Бага Мартин Лютер Кингийн дурсгалын цогцолбор |
Яс үндэс | Америк |
Төгссөн сургууль | Морхаус Коллеж (Бакалавр) Крозер Шашин Судлалын Семинар (Бакалавр) Бостон Их Сургууль (Доктор) |
Байгууллага | Өмнөдийн Христийн Манлайллын Чуулган |
Түүнд нөлөөлсөн | Есүс Христ, Абрахам Линкольн, Махатма Ганди, Бенжамин Мэйс, Хосеа Виллиамс, Баярд Рустин, Хенри Дэвид Тореу, Ховард Турман, Лев Толстой |
Улс төрийн хөдөлгөөн | Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөн, Энхтайвны хөдөлгөөн |
Шүтлэг | Баптист (Үндэсний Дэвшилт Баптист Цуглаан) |
Эхнэр (нөхөр) | Коретта Скотт Кинг (1953–68) |
Хүүхэд | Ёланда Дениз-Кинг (нас барсан) III Мартин Лютер Кинг Декстер Скотт Кинг Бернис Альбертин Кинг |
Эцэг эх | Том Мартин Лютер Кинг Альберта Виллиамс Кинг |
Шагнал | Нобелийн энхтайвны шагнал (1964), Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль (1977, нэхэн), Конгрессийн алтан медаль (2004, нэхэн) |
Гарын үсэг |
Баптист үүрэг гүйцэтгэгч Кинг нь үйл хэргээ иргэний эрхийн төлөөх идэвхтэн болсноор эхэлсэн[4]. Тэр 1955 онд Монтгомерийн автобусын хоригийг удирдан, 1957 онд Өмнөдийн Христийн Манлайллын Чуулганыг (SCLC) байгуулахад туслалцан, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Кингийн удирдлагаар 1963 оны 3 сард Вашингтоны марш болж, тэр үеэр алдарт "Надад мөрөөдөл бий" хэмээх илтгэлээ тавьжээ. Ийнхүү тэр Америкийн түүхэн дэх агуу уран илтгэгчдийн нэг гэгдэх болсон юм. Түүнийг тулгуур үзэлтэн хэмээн тодорхойлсон Холбооны Мөрдөх Товчооны Сөрөг Тагнуулын Хөтөлбөрийнхөн үлдсэн амьдралынх нь туршид мөшгисөн билээ.
1964 оны 10 сарын 14-нд, Кинг арьс өнгийн хоорондын тэгш бус байдлын эсрэг хүчирхийллийн бус аргаар тэмцсэнийхээ төлөө Нобелийн энхтайвны шагнал хүртжээ. Дараагийн жилүүдэд нь тэрээр үйл ажиллагаагаа ядуурал ба Вьетнамын дайны эсрэг асуудлаар өргөжүүлж, 1967 онд "Вьетнамаас чанагш" хэмээх илтгэл тавьсан нь либерал үзэлтэй хуучны хамтрагчаас нь түүнийг хөндийрүүлж орхисон төдийгүй түүнийг үхэл рүү түлхсэн билээ. Кинг ядуу ардуудын кампани гэх суултыг Вашингтон хотноо зохиохоор төлөвлөөд байв.
Кинг 1968 оны 4 сарын 4-нд Теннесси муж улсын Мемфис хотноо алагджээ. Түүнд 1977 онд Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, 2004 онд Конгрессийн алтан медаль нэхэн олгосон бөгөөд 1986 оноос Мартин Лютер Кингийн өдрийг АНУ даяар Холбооны амралтын өдөр болгон тэмдэглэх болжээ. Мөн тус улсад түүний нэрээр нэрлэгдсэн хэдэн зуун гудамж бий.
Эхэн үеийн амьдрал ба боловсрол
засварлахБага Мартин Лютер Кинг 1929 оны 1 сарын 15нд Жоржиа мужийн Атланта д санваартан том Мартин Лютер Кинг ба Алберта Виллиамс Кингийнд мэндэлсэн.[5] Түүний хуулин дахь нэр нь “Майкл Кинг”[6] байсныг түүний эцэг нь өөрийнхөө нэрээр Майклийг Мартин Лютер болгон өөрчилсөн ба түүний хойно Майкл нэрээр нь мөн дууддаг байсан.[7] Бага Мартин айлын дунд хүүхэд ба эгч нь Виллие Кристине Кинг, эрэгтэй дүү нь Альфред Даниел Виллиамс Кингюм.[8]:76 Кинг 1939 онд Атлантад Салхитай цуг явна кинонд сүмийн найрал дууныхантай дуулсан байна.[9]
Кинг эхэндээ Христийн шашны олон шаардлагад эргэлзээтэй ханддаг байсан.[10] Тэр 13 насандаа Ням гарагын сургуульд \цуглаанд\ байх үед Есүсийн бодитой дахин сэргэлтэд \эргэн ирэх\ эргэлзээтэй ханддаг байжээ. Уг асуудлаар тэр “хойшид өршөөлгүй зүйлийн үндэсд түдгэлзэлтэй хандаж эхлэнэ” гэж тэмдэглэж байжээ.[11] Хэдий тийм боловч, тэр сүүлд Библийн агуулга бүхий “ үлэмж төгс үнэн бол хэзээд буурашгүй” гэсэн санаанд итгэн шашны сургуульд элсэхээр шийдсэн байна.[10]
Кинг Атлантад Нягтлон бодох Т.Вашингтоны ахлах сургуульд хүмүүжин өссөн байна. Оюутан болохоос өмнө 9-с 11-р ангидаа харайлтаар хичээллэдэг байсан ба ахлах сургуулиа 15 насандаа төгсөхдөө МореХаусын Коллежд элссэн.[12] 1948 онд, тэр МореХаусыг Социологийн чиглэлд Урлагын Бакалаврын зэргээр төгсөж, Пеннсилваниагын Честерд Крозерийн Шашны Семинарт элсэн, улмаар 1951 онд Бурханыг шүтэх үзлээр Бакалаврын зэрэгтэй төгссөн.[13][14] Кинг 1953 оны 6 сарын 18нд Корелла Скоттой өөрийн уугуул нутаг Алабамагын Хейбергер дэх эцэг эхийнхээ ногоон зүлгэн дээрхи байшинд гэрлэсэн байна.[15] Тэд 4 хүүхдийн эцэг эх болсон: Иоланда Кинг, Мартин Лютер Кинг 3дахь, Декстер Скотт Кинг, ба Бернайс Кинг нар юм.[16]
Кинг 1954 онд 25 насандаа Алабамагын Монтгомери дахь Баруун өргөн чөлөөний Баптист Сүмд санваартан болсон байна.[17] Кинг улмаар Бостоны Их сургуульд шашны системлэг байдлын талаар докторын судалгаагаа хийж эхлэн, тэрээр 1955 оны 6 сарын 5нд “Паул Тиллич ба Хенри Нелсон Виеман нарын сэтгэлгээндэх Бурханы үзэл баримтлалыг харьцуулах нь” сэдэвт диссертациар Философийн Доктор хамгаалсан. 1980 оны судалгаа шинжилгээгээр түүний диссертаци нь хүний санааг хулгайлсан болж “эрдэмд оюунлаг хувь нэмэр оруулах” хүртлээ буруутай болж байсан .[18][19][20]
Мартин Лютер Кинг нь алуулах хүртлээ бурхны үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд энэ түүний дагачдад ихээхэн нөлөөлсөн байдаг.
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Schlesinger, Arthur M. (2002) [1965], A Thousand Days: John F. Kennedy in the White House, p. xiv.
- ↑ D'Souza, Placido P. (January 20, 2003). "Commemorating Martin Luther King Jr.: [[Mohandas Karamchand Gandhi|Gandhi]]'s influence on King". San Francisco Chronicle. Archived from the original on 2011-09-01. Татаж авсан: 2012-11-06.
{{cite news}}
: URL–wikilink conflict (help) - ↑ Krugman, Paul R. (2009), The Conscience of a Liberal, p. 84.
- ↑ Lischer, Richard. (2001). The Preacher King, p. 3.
- ↑ Ogletree, Charles J. (2004). All Deliberate Speed: Reflections on the First Half Century of Brown v. Board of Education. W W Norton & Co. p. 138. ISBN 0-393-05897-2.
- ↑ "Upbringing & Studies". The King Center. Archived from the original on 2013-01-22. Татаж авсан: 2012-09-02.
- ↑ Barbara & David P. Mikkelson, "Four Things About King", snopes.com, 17 January 2010.
- ↑ King, Jr., Martin Luther; Carson, Clayborne; Holloran, Peter; Luker, Ralph; Russell, Penny A. (1992). The papers of Martin Luther King, Jr. University of California Press. ISBN 0-520-07950-7.
- ↑ Katznelson, Ira (2005). When Affirmative Action was White: An Untold History of Racial Inequality in Twentieth-Century America. WW Norton & Co. p. 5. ISBN 0-393-05213-3.
- ↑ 10.0 10.1 "King's God: The Unknown Faith of Dr. Martin Luther King Jr". Tikkun. 2001-11–2. Archived from the original on 2012-02-15. Татаж авсан: 2010-02-08.
{{cite web}}
: Check date values in:|date=
(help) - ↑ King, Jr., Martin Luther (1998). Carson, Clayborne (ed.). Autobiography. Warner Books. p. 6. ISBN 0-446-52412-3.
- ↑ Ching, Jacqueline (2002). The Assassination of Martin Luther King, Jr. Rosen Publishing. p. 18. ISBN 0-8239-3543-4.
- ↑ Downing, Frederick L. (1986). To See the Promised Land: The Faith Pilgrimage of Martin Luther King, Jr. Mercer University Press. p. 150. ISBN 0-86554-207-4.
- ↑ Nojeim, Michael J. (2004). Gandhi and King: The Power of Nonviolent Resistance. Greenwood Publishing Group. p. 179. ISBN 0-275-96574-0.
- ↑ "Coretta Scott King". Daily Telegraph. UK. 2006-02-01. Татаж авсан: 2008-09-08.
- ↑ Warren, Mervyn A. (2001). King Came Preaching: The Pulpit Power of Dr. Martin Luther King, Jr. InterVarsity Press. p. 35. ISBN 0-8308-2658-0.
- ↑ Fuller, Linda K. (2004). National Days, National Ways: Historical, Political, And Religious Celebrations around the World. Greenwood Publishing. p. 314. ISBN 0-275-97270-4.
- ↑ Baldwin, Lewis V. (1992). To Make the Wounded Whole: The Cultural Legacy of Martin Luther King, Jr. Fortress Press. p. 298. ISBN 0-8006-2543-9.
- ↑ "Boston U. Panel Finds Plagiarism by Dr. King". The New York Times. 1991-10-11. Татаж авсан: 2008-06-14.
- ↑ Heller, Steven; Vienne, Veronique (2003). Citizen Designer: Perspectives on Design Responsibility. Allworth Communications. p. 156. ISBN 1-58115-265-5.