Мартелл Уэбстер

Мартелл Уэбстер (Англи: Martell Webster, 1986 оны арванхоёрдугаар сарын 4-нд Вашингтон мужийн Эдмондс хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн довтлогч-хамгаалагч юм. 2005 оны драфтын №6 Уэбстер Портлэнд Трэйл Блэйзерс (2006—2010) багт элсэж байв. Дараа нь Миннесота Тимбервулвз (20102012) багт тоглож байсан. Вашингтон Уизардс багтай 2012 оны наймдугаар сарын 29-нд нэг жилийн гэрээг 1.6 сая доллараар байгуулсан.[1] 2013 оны гуравдугаар сарын 16-нд Финикс Санс багийн эсрэг тоглолтонд Уэбстер 34 оноо авсан шилдэг үзүүлэлт нь бөгөөд гурвын зайн шидэлтээс долоон удаа оновчтой довтолжээ.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 201 см
  • Жин — 107 кг
  • Өмсгөлийн дугаар — 9

Эшлэл засварлах

Холбоос засварлах