Маррис Аким Спейтс (Англи: Marreese Akeem Speights, 1987 оны наймдугаар сарын 4-нд Флорида мужийн Сент-Питерсберг хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Голден Стэйт Уорриорз багийн төвийн тоглогч юм. Спейтс 2008 оны драфтаар Филадельфия Севенти Сиксерс (2008—2012) багт анх очиж тоглосон бөгөөд удаад нь Мемфис Гриззлис (2012—2013) багт тоглож байгаад Кливленд Кавальерс багт 2013 оны нэгдүгээр сарын 22-нд ирсэн ч[1] долоодугаар сард Голден Стэйт Уорриорз багт элссэн.[2]

Спейтс 76 багт, 2010 он.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 208 см
  • Жин — 113 кг
  • Өмсгөлийн дугаар — 15

Эшлэл засварлах

  1. "Cavaliers Acquire Speights, Ellington, Selby and Future First Round Pick From Grizzlies". NBA.com. 2013-01-22. Retrieved 2013-01-22.
  2. Warriors Sign Free Agent Forward/Center Marreese Speights to Contract

Холбоос засварлах

  Commons: Маррис Спейтс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан