Марк Ледук (Франц: Mark Leduc, 1962 оны 5 сарын 4 – 2009 оны 7 сарын 22) нь 1992 оны Барселоны олимпын мөнгөн медальт, Канадын боксчин юм.

Марк Ледук
Бокс
Төлөөлдөг улс:  Канад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Марк Ледук
Төрсөн огноо 1962 оны 5 сарын 4
Нас барсан огноо 2009 оны 7 сарын 22
Нас барсан газар Торонто
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Барселона 1992 63.5 кг

Сонирхогчдын бокс

засварлах
  • Үзүүлэлт: 158-26
  • 1992 оны олимпын мөнгөн медаль

Олимпын дэвжээнд

засварлах

Мэргэжлийн бокс

засварлах

Ледук 1992 онд мэргэжлийн бокст шилжсэн ч том амжилтад хүрээгүй бөгөөд Мишель Галамеуд ялагдсаны дараа 4-1-0 гэсэн амжилттайгаар, 1993 онд зодог тайлжээ.

Зодог тайлсны дараа

засварлах

1994 онд Ледук For the Love of the Game хэмээх телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа гэй гэдгээ илчилжээ[1]. Мөн Торонтогийн ДОХ-той хүмүүсийн санд сайн дурын ажил хийж байсан аж.

Ледук 2009 оны 7 сарын 22-нд Торонто хотноо нас баржээ. Тэрээр орон нутгийн зочид буудлын саунад сууж байгаад нас барсан бөгөөд үзлэг хийсэн эмч түүнийг халуунд цохиулснаас болж нас барсан гэж дүгнэжээ[2].

  1. Koymasky, Matt & Andrej, Mark Leduc (Memento 13. Арванхоёрдугаар сар 2007 цахим архивт), The Living Room: Biographies. 2010 оны 3 сарын 7-нд авсан.
  2. "Mark Leduc, 47: Gay athlete, Olympic medalist". Торонто Стар, 2009 оны 7 сарын 24.

Гадны холбоос

засварлах
  • boxrec.com. Мэргэжлийн боксчны тухай дүн, мэдээ. Марк Ледук