Кэмби

Маркус Кэмби (англ. Marcus Camby, 1974 оны гуравдугаар сарын 22-нд Коннектикут мужийн Хартфорд хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан сагсан бөмбөгчин юм. Тэрээр төв болон хүчний довтлогчын байрлалуудад тоглодог байв. Массачусетсийн коллежээс 1996 онд драфтын хоёроор Торонто Рэпторс (1996—1998) багт элссэн байна. Түүнчлэн Нью Йорк Никс (1998—2002, 2012—2013), Денвер Наггетс (2002—2008), Лос Анжелес Клипперс (2008—2010), Портленд Трэйл Блэйзерс (2010—2012), Хьюстон Рокетс (2012, 2013—2014) багуудад тус тус тоглож байв. 2007 оны НБА-гийн санал асуулгаар "Шилдэг хамгаалагчаар" нэрлэгдэж байв.

Тоглогчийн мэдээлэлЗасварлах

  • Өндөр — 211 см
  • Жин — 109 кг
  • Өмсгөлийн дугаар — 21, 23, 29

ШагналуудЗасварлах

  • Бүх НБА-гийн шилдэг хамгаалалтын нэгдүгээр баг

ЭшлэлЗасварлах

ХолбоосЗасварлах