Марибэл Еркса Винсон-Овэн (Англи: Maribel Yerxa Vinson-Owen, 1911оны 10 сарын 121961 оны 2 сарын 15) нь Америкийн Нэгдсэн Улсын уран гулгагч, дасгалжуулагч юм. Тэрээр ганцаарчилсан болон хос гулгалтын төрлөөр өрсөлддөг байв. Эмэгтэй ганцаарчилсан гулгалтаар 9 удаа улсынхаа аварга болсон бөгөөд 1932 оны Лэйк-Плэсидийн олимпоос хүрэл медаль хүртсэн. Хос гулгалтын төрлөөр Торнтон Күүлижтэй хамт 2, Жорж Хиллийн хамт 4 удаа улсынхаа аварга болжээ.

Марибэл Винсон
Уран гулгалт
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Марибэл Винсон
Төрсөн огноо 1911 оны 10 сарын 12
Төрсөн газар Винчестер, Массачусеттс
Нас барсан огноо 1961 оны 2 сарын 15
Нас барсан газар Берг, Бельги
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Лэйк-Плэсид 1932 Эмэгтэй
Дэлхийн АШТ
Мөнгө 1928 Эмэгтэй
Хүрэл 1930 Эмэгтэй

Тэрээр Гай Овэнтэй гэрлэсэн бөгөөд хүүхдүүд нь Лоренс Овэн, Марибэл Овэн нар юм. Винсон-Овэн нь АНУ-ын уран гулгалтын эмэгтэйчүүдийн аварга болсон тоогоороо дээд амжилтыг Мишель Кваны хамтаар эзэмшдэг.

1961 онд Чехословакийн Прага хотноо болохоор товлогдсон ДАШТ-д АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцохоор багийн хамт (охин Марибэл нь тамирчнаар оролцох байсан) явж байгаад Бельгид онгоц нь осолдож, нас нөгчжээ.

Эшлэл засварлах

  • Nichols, Nikki (2006). Frozen in Time: The Enduring Legacy of the 1961 U.S. Figure Skating Team. Emmis Books. ISBN 1578602602. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  • Sports-reference дахь профиль
  • Past U.S. Champions - SeniorPDF (123 KiB)

Гадны холбоос засварлах

  Commons: Марибэл Винсон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан