Мадагаскар тутгалжин


Мадагаскар тутгалжин (Numenius madagascariensis) мөн Том тутгалжин нь Хомноотынхон овгийн томхон ус гатлагч шувуу юм. Бордуу зүсмийн бөгөөд бусад ус гатлагч шувуудын дотор хамгийн урт хошуутай болно. Биеийн урт нь 63 см.

Мадагаскар тутгалжин

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хомноотынхон
Төрөл: Тутгалжин, Numenius
Зүйл: N. madagascariensis
Латин нэр
Numenius madagascariensis
(Карл Линней, 1766)
Австралид.

Тэд үржлийн улирлаа зүүн хойд Ази, Сибирь, Камчаткын хойг, Монголд өнгөрүүлдэг. Чийгтэй намгархаг газар, нуур цөөрөмд нутаглана. Өвөл болоход нүүдэллэн Австрали, Өмнөд Солонгос, Тайланд болон Шинэ Зеландад өвөлждөг. Мадагаскар тутгалжин нь урт хошуугаа ашиглан шавар дундаас өт хорхой барьж иддэг. 2006 оны байдлаар нийт 38,000 ш тоологдоод байна.

Австралид.


  • O'Brien, Michael et al. (2006). The Shorebird Guide. New York: Houghton Mifflin. ISBN 0-618-43294-9

Цахим холбоос

засварлах
  Commons: Numenius madagascariensis – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Numenius madagascariensis-тай холбоотой мэдээлэл байна.