Магсарын Баянзул

Магсарын Баянзул нь (1928 онд төрсөн, 2000 онд нас барсан) Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолтой ном зүйч, утга зохиол судлаач.

Бага нас

засварлах

Ном зүйч Магсарын Баянзул 1928 онд Ховд аймгийн Мянгад сумын нутаг Баянбулаг голын ойролцоох Хацагийн отог хэмээх газар малчин ард Магсарын 7 дахь хүү болон мэндэлжээ.

  • 1934 онд нутгийн бичиг үсэгтэй Батын Цогт-Очир хэмээх хүнд шавь орж “Цаасан шувууны үлгэр” зэрэг ном үзэж, дөрвөн аргын тоо заалгажээ.
  • 1936 онд бага сургууль байгуулагдахад өөрийн багийн Пунцагийн Цогтоо, Авирмэд, Доржоо нарын хамт орон суралцаж, улмаар дэвшиж Ховд аймгийн төвийн дунд сургуулийн 7-р ангийг төгсжээ.

Идэр нас, ажил үйлс

засварлах

М.Баянзул нь 1939 оноос сумандаа хуулан бичээч, удалгүй аймгийн Шүүхийн нарийн бичгийн дарга болж, улсад анх удаа албан ажил хийж эхэлсэн байна. Улаанбаатар хотод ирж Дотоод яаманд төлөөлөгч, нарийн бичгийн даргаар 1950 оны 7-р сар хүртэл ажиллажээ.

1950 оны дундуур И.В.Сталины нэрэмжит Улсын нийтийн номын санд хуулан бичээч[1], ном ажиллагч, каталогч, улмаар Фонд, үйлчлэх хэлтсийн эрхлэгчээр дэвшин ажилласан байна. ЗХУ-ын Москва хотын Молотовын нэрэмжит Соёлын дээд сургуулийн номын сангийн ангийг 1961 онд төгсөж ирээд Улсын төв номын сангийн орлогч захирал, захирлаар, 1986 оноос ахлах арга зүйчээр ажиллаж байгаад 1992 онд гавьяаныхаа амралтад гарчээ.

Ном зүйч М.Баянзул нь бүхий л амьдралаа Монголын соёл, түүний дотор номын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож орчин үеийн түвшинд хүргэх, номын санчдыг бэлтгэх, давтан сургах, хөдөө орон нутгийн номын сангуудыг хөгжүүлэх үйлсэд зориулсан бөгөөд Монголын нийт номын санчид, хамт олондоо нэр хүндтэй, элэгсэг дотно, хөдөлмөрч, хичээнгүй, нягт нямбай, энгийн даруу нэгэн байлаа[2].

Алдар цол

засварлах

М.Баянзул Монголын номын сангийн салбараас анхны Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх алдрыг хүртсэн, шилдэг номын санч, сурган хүмүүжүүлэгч[3] юм. 2000 онд таалал төгсжээ.

  • М.Баянзулын мэндэлсний 85 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг[4] 2013 оны 11 сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд түүний гэр бүл, үр хүүхэд, хамтран зүтгэгч, мэргэжил нэгтнүүд зохион явуулсан юм[5].
  • 2018 онд Ховд аймгийн Нийтийн номын сангийн 80 жилийн ойг тохиолдуулж тус номын санг М.Баянзулын нэрэмжит[6] болгох шийдвэрийг аймгийн засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж баталжээ[7].
  • 2021 онд Монголын номын сангийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Монгол номын сангийн салбарын 100 алдартны нэгээр тодорчээ[8].

Зохиол бүтээл

засварлах

М.Баянзул нь ажиллах хугацаандаа номын сангуудыг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж, бэхжүүлэхэд манлайлан оролцож уйгагүй хөдөлмөрлөж

  • “Номын сангийн ангилал”(1962)[9],
  • “Номын сангийн арга ажиллагааны анхны мэдэгдэхүүн”(1962)[10],
  • ”Номын фонд түүнийг хамгаалахуй”( 1968)[11],
  •  
    Монголын уран зохиолын ном зүйн тойм: 1921-1961
    “Номын сангийн судлал”(1974) зэрэг арваад сурах бичгийг нөхдийн хамт бичиж, номын сан судлалын талаар 200 гаруй өгүүлэл хэвлүүлсэн.

Түүний өгүүллүүд нь ЗХУ-ын “Библиотекарь” сэтгүүлд хэвлэгджээ. Ази, Африк, Европын орнуудын номын сангуудын Олон Улсын симпозиумд удаа дараа илтгэл тавьж оролцсон байна.

М.Баянзул нь монголын нэртэй номын сан судлаач, ном зүйч төдийгүй утга зохиолын сайн нийтлэлч, шүүмжлэгч байсан юм.

  • 1941-1955 онд “Шинжлэх ухаан” сэтгүүлд хэвлэгдсэн “Зүйлийн томъёог” хэмээх ном нь 1950 онд,
  • “1921-1955 онд Монгол хэлэнд орчуулсан гадаад уран зохиолын ном зүйн бүртгэл” хэмээх анхны ном зүйн бүтээл нь 1957 онд тус тус хэвлэгдсэн байна.

Түүний бүтээлүүд дотроос “Монголын уран зохиолын ном зүйн тойм” хэмээх 8 дэвтэр нь томоохон байрыг эзэлнэ. Энэхүү ном зүйн бүтээлд монголын 200 гаруй зохиолчдын намтар, уран бүтээлийг төрөл жанраар оруулсанаас гадна эдгээр зохиолын шүүмж, судалгаа мөн гадаад орнуудад орчуулагдсан зэрэг өргөн мэдээллийг багтааснаараа онцлог. Түүнчлэн “МХЗЭ-ийн ном зүй 1921-1984” ,”Нийгэм улс төрийн ном зүй” зэрэг мэдээлэл-ном зүйн 30-аад бүтээлийг туурвижээ. Үүнээс гадна тэр тогтмол хэвлэлд ном зүй судлалын талаар 40 гаруй өгүүлэл, шүүмж бичиж хэвлүүлжээ.

Эх сурвалж

засварлах
  1. Базар, Шарав-Арилдийн (2О14). Ном дагасан заяа. УБ: Соёмбо хэвлэлийн газар. {{cite book}}: Check date values in: |year= (help)
  2. Цагаач, Найдангийн (2001). Монголын үндэсний номын сан: Түүхэн бичлэг. Монголын Номын Санчдын Холбоо: Урлах эрдэм. ISBN 99929-8-009-5.
  3. "Номзүйчийн олж нийтлүүлсэн, нийтлэгдээгүй гурван шүлгийн тухай… | Цахим номын сан" (америк-англи хэлээр). 2020-04-13. Эх хувилбараас архивласан: 2023-11-22. Татаж авсан: 2023-11-22.
  4. "СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН МАГСАРЫН БАЯНЗУЛ-85: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ИЛТГЭЛ | Цахим номын сан" (америк-англи хэлээр). 2023-11-23. Эх хувилбараас архивласан: 2023-11-23. Татаж авсан: 2023-11-23.
  5. "Facebook". www.facebook.com. Татаж авсан: 2023-11-22.
  6. Ховд аймгийн Нийтийн номын санг Магсарын Баянзул, Хөөдөөгийн Эрдэнэбаатар нарын нэрэмжит болгов, Татаж авсан: 2023-11-22
  7. ХХК, Онлайнсолюшнс. "ХОВД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО". khovd.khural.mn. Татаж авсан: 2023-11-22.
  8. "Монголын номын сангийн салбарын зуун алдартан". www.facebook.com. Татаж авсан: 2023-11-22.
  9. УТНС, ed. (1962). Номын сангийн ангилал (1 ed.). УБ: УХГ.
  10. Номын сангийн арга ажиллагааны анхны мэдэгдэхүүн (1 ed.). УБ. 1962.
  11. Баянзул М (1968). Номын фонд түүнийг хамгаалахуй (1 ed.). УБ: ШУАХ.