Лэнд лиз - АНУ-ын тусламжийн хөтөлбөр
Лэнд лиз (англ. Lend-Lease) тусламж зээлийн хөтөлбөрийг АНУ-ын засгийн газар 1941 оны 3-р сарын 11-нд баталж Их Британи, ЗХУ, БНХАУ зэрэг дэлхийн 2-р дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлжээ. Нийт 50,1 тэрбум ам.долларын (өнөөдрийн ханшаар 656 тэрбум ам.дол) тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17% болсон юм. Үүнээс 31,4 тэрбум ам.дол Их Британид, 11,3 тэрбум ам.дол ЗХУ-д, 3,2 тэрбум ам.дол Францад, 1,6 тэрбум ам.дол БНХАУ-д оногджээ. Үүнээс зөвхөн 10%-ийг нь АНУ эргүүлж авсан байна. Их Британи гэхэд 2006 онд ленд лизээ төлж дуусгасан байна. Мөн Канад ба Их Британи улсууд дайны үеэр ЗХУ-д их хэмжээний зэвсэг ба материалын тусламжийг тусдаа үзүүлсэн байна. Монгол улс мөн дайны үеэр ЗХУ-д нисэх онгоцны нэг бүтэн эскадрил, танкийн нэг хороог ард иргэдээс өгсөн алт мөнгө зэрэг үнэт металаар худалдан авч өгч, 50000 агт морь бэлэглэж, 500000 морийг хямдруулсан үнээр өгч, хэд хэдэн галт тэрэгний цуваа бүхий хүнс, эд материалын тусламжийг үзүүлсэн байна.
ЗХУ-д үзүүлсэн зээл тусламж
засварлахДэлхийн 2-р дайнаар АНУ-аас ЗХУ-д үзүүлсэн зэвсэг ба эд материалын тусламж:
Нисэх онгоц | 14 795 |
Танк | 7 056 |
Жип машин | 51 503 |
Ачааны тэрэг | 375 883 |
Мотоцикл | 35 170 |
Трактор | 8 071 |
Их буу | 8 218 |
Буу | 131 633 |
Тэсрэх бодис | 345 735 тонн |
Барилгын тоног төхөөрөмж ам.дол | 10 910 000 ам.дол |
Вагон чиргүүл | 11 155 |
Галт тэрэгний зүтгүүр толгой | 1 981 |
Ачааны усан онгоц | 90 |
Шумбагч хөлөг | 105 |
Торпедийн завь | 197 |
Завиний хөдөлгүүр | 7 784 |
Хүнс | 4 478 000 тонн |
Тоног төхөөрөмж | 1 078 965 000 ам.дол |
Өнгөт метал | 802 000 тонн |
Түлш | 2 670 000 тонн |
Химийн бодис | 842 000 тонн |
Даавуу | 106 893 000 тонн |
Арьс шир | 49 860 тонн |
Дугуй | 3 786 000 |
Түрийтэй гутал | 15 417 001 хос |
Лэнд лизээр холбоотнуудаас тусалсан ба ЗХУ-д дайны үеэр үйлдвэрлэсэн ижил барааны зөрүүний жагсаалт[1][2]:
Бараа бүтээгдхүүн | ЗХУ-д үйлдвэрлэсэн | Лэнд-лизээр авсан | Зөрүү, % |
---|---|---|---|
Тэсрэх бодис мян.тон | 558 | 295,6 | 53 % |
Бал мян.тон | 534 | 404 | 76 % |
Хөнгөн цагаан мян.тон | 283 | 301 | 106 % |
Тугалга, мян.тон | 13 | 29 | 223 % |
Кобальт, тон | 340 | 470 | 138 % |
Нисэх онгоцны түлш мян.тон | 4700 (5500[3]) | 1087 | 23 % |
Машины дугуй, мян.ш. | 3988 | 3659 | 92 % |
Ноос мян.тон | 96 | 98 | 102 % |
Элсэн чихэр мян.тон | 995 | 658 | 66 % |
Лаазалсан мах, сая лааз | 432,5 | 2077 | 480 % |
Хүнсний тос мян.тон | 565 | 602 | 107 % |
Лэнд лиз үүссэн түүх
засварлахДэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Нацист Германы эсрэг Англи-Францын холбоо тулалдаж байх үед франц бут цохигдсоны дараа английн нөөц дуусаж эхэлсэн нь цаашид дайныг үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж эхэлжээ. Энэ үед АНУ нь эдийн засгийн хувьд асар их боломж бүхий байсан бөгөөд английн тал АНУеыг өөрийн талд холбоотон болгох хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байв. АНУ нь өөрийн хэл соёл нэгтэй язгуурын нэг угшилтай Английн талыг дэмжиж байсан боловч илээр шууд Гитлерийн эсрэг дайнд орохоос цааргалж байжээ. АНУ нь Нацист Германы хүчирхэгжиж байгааг эгдүүцэн харж, түүнд саад болох тал дээр шууд бус арга хэмжээнүүдийг авч байсан байна. Эдгээрийн нэг чухал арга нь Германы эсрэг дайтагч талд зэвсэг, техник, түүхий эдээр тусламжийг олгох түүнээ зээлээр олгох явдал байв. Гэтэл тухайн үеийн АНУ-ын хуулиар зээл авахын тулд өмнө нь авсан зээлээ заавал төлсөн байх үүрэгтэй байжээ. Англи нь АНУ-д Дэлхийн нэгдүгээр дайны үед авсан зээлийн өртэй байсан тул шууд дахин зээл олгох асуудал хүндэрчээ. Үүний эсрэг АНУ-ын эрх ашгийн үүднээс дайтагч талуудын америкийн эрх ашгийг хамгаалж байгаа талд өмнө нь өртэй байсан ч түүнд зээлээр зэр зэвсэг болон бусад хэрэгцээтэй зүйлсийг олгох онцгой эрхийг АНУ-ын ерөнхийлөгчид олгох тухай "Лэнд Лизийн тухай хууль"-ийг Ерөнхийлөгч Рузвельт санаачилан сенатаар батлуулсан байна. Ингээд Англи нь АНУ-аас нэмж зээл авах эрх нээгдсэн бөгөөд гэхдээ анхны Лэнд Лизийн зээлийг Англи биш харин Грек улс авсан байдаг түүхтэй.
Их Британиас ЗХУ-д үзүүлсэн тусламж
засварлах1941 оны 7 сард Германууд Орос руу дайрсны дөнгөж дараахан нь Их Британиас 40 Хавкер байлдааны онгоц ба 550 механикчид, нисгэгчид ачисан Хойд туйлын замын ачааны хөлөг онгоцны цуваа Мурманск руу хөдөлж 9 сард ирж байжээ. 1945 оны 5 сар хүртэл нийт 3000 "Хар салхи" байлдааны онгоц, 4000 бусад онгоц, 5000 танк, 5000 танк эсэргүүцэх буу, 15 сая гутал гээд нийт 4 сая тонн тусламж үүнд мөн эмнэлгийн материалууд, хүнс гээд бүх төрлийн барааг Англичууд Орсуудад тусламж болгон өгчээ. Буцах усан онгоцнууд нь Орсоос АНУ-д төлж байсан алтыг ачиж байв. Англиас өгсөн Черчиль танкнууд нь Ленинградын тулалдаанд ба Кавкзазын фронтод үүрэг гүйцэтгэж байв.
Эргэн төлөлт
засварлахВашингтоноос бүх зүйлсийг 90%-ын хямдрууллаар тооцож байв. Учир нь дайны үед холбоотнуудын амссан хүний амь хохирол, эдийн засгийн сүйтгэл нь хангалттай хямдруулах үндэслэл хэмээн Вашингтоны улс төрчид бодолцжээ. Дайн дуусахад 1945 оны 9 сард ихээхэн хэмжээний Лэнд лизийн эд бараа, тоног төхөөрөмж Английн боомтуудад дамжих баазад хадгалагдаж байсныг Англичууд дайны дараах сэргээн босголтдоо хэрэглэхийг хүсч Америкаас жинхэнэ үнээс нь 90%-аар хямдруулж авчээ. 2006 оны 12 сарын 31-нд Их Британи Лэнд лизийн сүүлчийн төлбөр 83,3 сая ам.долларийг (42,5 фунт стерлинг) төлжээ.
Английн эргэн төлөлтийн төрөлд нарийн технологиудийг Америкт дамжуулах ажиллгаанууд багтжээ үүнд радар, сонар, тийрэлтэт хөдөлгүүр, цөмийн технологиуд, танк эсэргүүцэгчид, пуужин, супер цэнэглэгчид, гироскоп хараалагч, шумбагч хөлөг илрүүлэгч, дотроосоо бөглөгддөг түлшний танк, хуванцар тэслэгчид оржээ.
Гэрээний дагуу АНУ-д дайний дараачаас эргэн төлөлт хийх ёстой байсан боловч хүйтэн дайний эхлэлийн нөхцлөөс болж ЗХУ-аас төлбөр хийгдэхийг огт найдаагүй юм. 2 сая долларыг Орсоос Америкт янз бүрийн хэлбрээр эхний үед төлжээ. АНУ-аас 1,3 тэрбум ам.дол төлөхийг хүссэн боловч Орсууд ердөө 170 саяийг төлөхийг санал болгов. 1972 он хүртэл энэ төлбөрийн маргаан шийдэгдэхгүй байсаар Орсууд 722 сая долларыг төлөх саналыг Америкууд хүлээн авчээ. Дайны үед Орсууд Америк руу сайн тодорхойгүй тооны газрын ховор минералыг эргэн төлөлтөнд ачуулж байжээ.
Эшлэл
засварлах- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namednews.bbc.co.uk
- ↑ "Холбооны нөөцийн агентлаг «Эх орны дайны үеийн нөөц»". Archived from the original on 2007-09-28. Татаж авсан: 2014-05-14.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedmilitera.lib.ru