Лхасрангийн Тэрбиш
Лхасрангийн Тэрбиш Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, зурхай судлаач, Монгол Улсын Ардын багш.
Намтар
засварлахУрианхай овогт Лхасрангийн Тэрбиш 1950 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, математик (одон зурхайн тооцоолол), төвөд судлал, монгол судлал, зурхай судлалын тэргүүлэх эрдэмтэн юм. 1992 оноос (XVII жарны усан бичин) жил бүрийн “Монгол зурхайн цаг тооны бичиг, төөрөг”-ийг тасралтгүй 30 гаруй жил боловсруулж, олонд түмэндээ зориулан гаргаж ирсэн.
ШУА-ийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах Мэргэжлийн Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхлэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд төр, шашны харилцааг зөв тогтоох хэрэгт хүчин чармайлт гаргаж ирсэн.
Онцлох ажил үйл
засварлах- МУИС-д багшлах хугацаандаа төвөд, монгол, манж тулгар бичгүүдээс бүрдсэн Эх бичиг судлалын номын өргөө байгуулж, 40 гаруй оюутан, магистрант, докторантын дипломын ажил удирдан амжилттай хамгаалуулсан. Энэ нь эдүгээ МУИС-ын Хэл шинжлэлийн тэнхим болон ажиллаж байна. Түүний удирдсан анги болон гарын шавь нараас 9 судлаач эрдмийн (доктор) зэрэг хамгаалж, боловсрол шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
- Монгол Улсын Төрийн цагаан сүлд хийгээд бүх цэргийн догшин тугийг бүтээх өдөр, Үндсэн хуулийг батлах өдөр, Жанрайсэг шүтээнийг амилах өдрийг холбогдох байгууллагын санал, хүсэлтээр 10 гаруй тэмдэглэлт өдрийг тогтоосон.
- Монголын Бурхан Шашинтны төв Гандан Тэгчэнлин хийдийн дэргэдэх МБШДС-ийн Эмнэлэг, зурхайн ангийн ангид монгол зурхайн хичээл хөтөлсөн агаад түүний гарын шавь нар томоохон хийд орны хамба, чойржийн суудалд дэвшсэн байна.
- Эх зохиол судлал, эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл 30, хамтын бүтээл 58, Эрдэм шинжилгээний өгүүлэл 41, Сурах бичиг, гарын авлага 7, Эрдэм шинжилгээний илтгэл 46, орчуулгын бүтээл 14, Танин мэдэхүй, сурталчилгааны өгүүлэл 68, Хэвлэл мэдээлэлд өгүүллэг, ярилцлага 60 гаруйг туурвисан
Боловсрол
засварлах- 1969 онд Улаанбаатар хотын 5 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн
- 1970-1974 онд МУИС-ийг математикч, математикийн багш мэргэжлээр сурч төгссөн.
- 1998 онд “Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөн, байршлыг хөөн олох монгол зурхайн арга хийгээд монгол цаглаварын түүхийн судалгаа” сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалсан
- 1999 онд “Монголчуудын төвөд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлийн түүхийн судалгаа“ сэдвээр түүхийн ухаанаар шинжлэх ухааны докторын (Sс.D) зэрэг хамгаалсан
Ажлын туршлага
засварлах- 1974-1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд дээд тоо, математикийн багш
- 1976-1989 онд ШУА-д эрдэм шинжилгээний ажилтан, эх бичгийн судлаач
- 1989-2006 онд МУИС-д багш
- 2022 оноос ШУА-ын Хэл шинжлэлийн хүрээлэнд ажиллаж байна.
Шагнал
засварлах- 2023 онд Монгол Улсын Ардын багш
- 2012 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг
- 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2006 онд ОХУ-ын Халимагийн БНУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичиг
- Боловсролын тэргүүний ажилтан
- Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
Бүтээлийн хураангуй
засварлах- Судалгааны нэг сэдэвт ном бүтээл 76
- Эрдэм шинжилгээний өгүүлэл 41
- Сурах бичиг, гарын авлага 7
- Эрдэм шинжилгээний хуралд уншсан илтгэл 50
- Орчуулсан ном зохиол 10
- Танин мэдэхүй, сурталчилгааны өгүүлэл 68
- Улсын чанартай тэмдэглэлт сайн өдөр тогтоосон 10
- Цаг улирлын тооллын бичиг, Зурхайн төөрөг 1990 оноос хойш 35 дахь жилдээ
- Хэвлэл мэдээлэлд өгүүллэг, ярилцлага 60 гаруй
Нэг сэдэвт бүтээл
засварлах- Монгол зурхай: Монгол зурхай дахь од гарагийн био хэмнэл, УБ 1990. 2 х.х
- “Монгол зурхай хүн судлал” хэмээх хамтын эмхэтгэлд “Зурхайн ухаан ба махбодын онол”, УБ 1990.
- “Монгол зурхай” хамтын эмхэтгэл. Нийслэлийн сонин бичиг хэвлэлийн газраас хэвлүүлсэн, УБ 1990. 3 х.х
- “Монгол зурхай дахь жарны мөнхийн хэмнэл”. УБ 1991. 1.5 х.х
- Лувсанданзанжанцан. Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй. УБ 1991. 1.7 х.х
- Монгол зурхай: Наран, сарны хөдөлгөөн, байршлыг олох монгол зурхайн арга. УБ 1992. 6 х.х.
- “Монгольская астрология”. Улан-Удэ, 1993 гр. 2,5 пл.
- Монгол зурхай судлал: Үрийн зурхай болор толь. 3-р дэвтэр. УБ 2000. 9.3 х.х
- Төвд хэл дээрх түүхийн зохиолын сурвалж судлал: Эртний Энэтхэгийн түүх. УБ 2000. 9.3 х.х
- “Зурхайн сайн номлол цагаан биндэрьяа”, 2001 он
- Ламын гэгээн Лувсанданзанжанцан, түүний зурхайн бүтээл туурвил. УБ 2004. 12 х.х.
- Зурхайн ухааны нэр, утгыг гийгүүлэгч түлхүүр толь бичиг, I дэвтэр. УБ 2004. 11.6 х.х.
- Заяын хийдийн хамба Лувсанжамбын сүмбүмийн хоёр ботийн товч ном зүй. УБ 2004. 11 х.х.
- Ойрадын бурханы шашны товч түүх, Bibliotheca Oiratica XI, УБ 2008. B5 30 х.х
- Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой, Bibliotheca Oiratica XX, УБ 2011. B5 14 х.х
- Лхамаажав. Алдарт гүн ухаантан Анги Шагдар ламын намтар. УБ 2013. В5 15 х.х
- Төвд хэлт түүхийн зохиолын сурвалж судлал 1: Жонон Дарната. Энэтхэгт ном дэлгэрсэн түүх. УБ 2013 он, 19 х.х
- Гаалидаас. Үүлэн элч, УБ хот 2017. В5 20 х.х
- Ажаа ёнзон Янжангаавынлодой. Мэргэн тэнэгийг шинжлэх шашдир төгс буянтны сайн номлол цагаан лянхуан баглааны тайлбар НАРНЫ ГЭРЭЛ, УБ 2017. В5 26.2 х.х
- Эх дэлхий, эцэг тэнгэр, эрхэс гараг, эрдэнэт малын эздийг эрхэмлэн аргадсан ТАХИЛГЫН СУДАР, УБ 2018. B5 28.7 х.х
- Жонон Дранат. Энэтхэгт ном дэлгэрсэн түүх, УБ 2018. B518.3 х.х
- Сүмбэ Ишбалжирын өөрийн намтар оршвой, УБ 2018. B5 64 х.х
- Гой хэлмэрч Шоннүбал. Хөх дэвтэр хэмээх түүх, УБ 2018. 56 х.х
- Жанжаа гэгээн Ролбидоржийн цадиг, УБ хот 2019. Ч.Эрдэнэ-Уулын хамт, 46.6 х.х
- Төвд-Монгол иж бүрэн толь бичиг, УБ хот 2018. 143 х.х
- Үлгэрийн бодь мөрийн зэрэг, I дэвтэр. УБ хот 2019. В5 66.6 х.х
- Ламын гэгээний 5 дугаар дүрийн намтар оршвой. УБ хот 2019. 20 х.х
- Төвд-Монгол иж бүрэн толь бичиг, УБ хот 2020. 172 х.х
- Монгол эрдэмтдийн туурвисан Зурхайн ном зүйн бүртгэл, УБ хот 2022 он, 27 х.х
- Дармадала Дамчойжамц. Монголын номын гарлага: Их Монгол оронд дээдийн ном дэлгэрсэн ёсыг тодруулан өгүүлсэн цагаан лянхуан эрих хэмээх оршвой. УБ 2023, 40 х.х
- Лувсанцэмбэл Гүшри. Монголын номын гарлага: Монгол орноо дээдийн ном гарсан ёсны номлол Ялгуусаны шашин эрдэнийг гийгүүлэгч зул хэмээгч оршвой. УБ 2023, 40 х.х
- Ламын гэгээн Ханчин чойжил Эрдэнэ бандидагийн III дүр Лувсанцэвээнжавчогийн намтар. УБ 2024 он, 31 х.х
- Хамгийг айлдагч гэтэлгэгч богд Гэндүндүвбалсамбуу ламын цадиг оршвой. УБ 2024 он, 10 х.х
- Далай лам Хамгийг айлдагч гэтэлгэгч богд Гэндүндүвбалсамбуу ламын цадиг оршвой. УБ 2024.
- Ламын гэгээн Лувсанданзанжанцан Очирдарь хутагт Ханчин Чойжил ламын гэгээнтний Одон хийгээд үрийн зурхайн бүтээл туурвилууд Оройн дээд багш нартаа өргөсөн залбирлууд Ойр дотно шавийн нь бичсэн намтар. УБ 2024. 22 х.х