Лхамсүрэнгийн Чойжилсүрэн
Лхамсүрэнгийн Чойжилсүрэн нь (1932 оны 8-р сарын 18-нд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрсөн- 2014 оны 9-р сарын 5-нд Улаанбаатарт нас барсан) Монгол улсын зохиолч, МЗЭ-ийн болоод МҮЭ-ийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн.
Барнууд Л.Чойжилсүрэн | |
---|---|
Төрсөн | 1932 оны 8 сарын 18 (82 наслав) |
Өссөн | Галт сум |
Нас барсан | 2014 оны 9 сарын 5 |
Харьяалал | Монгол |
Мэргэжил |
|
Байгууллага | Монголын Зохиолчдын Эвлэл |
Хань | Г.Оюун |
Хүүхэд | Ч.Алтанзул, Ч.Мөнгөнзул, Ч.Хонгорзул, Ч.Мөнхзул, Ч.Баярсайхан, Ч.Гэрэлзул |
Монголын уран зохиолын түүхэнд 1950-иад оны эхээр орж ирсэн ахмад үеийн зохиолч. Л.Чойжилсүрэн бол Монголын шинэ үеийн уран зохиолын нэрд гарсан томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд монгол хүүрнэл зохиол, тэр дундаа том хэлбэр - романы төрлийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан уран бүтээлч юм. Түүний романууд ази европын хэд хэдэн орны хэлээр орчуулагдан хэвлэгдэж Монголын уран зохиолын хөгжлийн нэгэн гэрч болж, эх орныхоо нэр алдрыг дэлхийд дуурсгасан билээ.
Намтар
засварлахЗохиолч Чойжилсүрэн нь Лхамсүрэнгийн ууган хүү болон төрөөд тун удалгүй ээжийнхээ хамт Гүртийн булуу буюу Хангайн нурууны өвөр талаас ар тал уруу нүүн ирж, одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг олондоо алдартай Халуун усны рашааны хөл дэх Мараат булан хэмээх уул ус, ой мод тэгш сайхан газарт аав, ээж болон 3 дүүгийн хамт нялх балчир бага насаа өнгөрөөсөн байна.
Бага залуу нас
засварлах1940 онд Л.Чойжилсүрэн Идэр (одоогийн Галт сумын нэр) суманд байгуулагдсан анхны бага сургуулийн анхны сурагчдын нэг болон эрдэм номын гараагаа эхэлжээ. Зохиолч маань өөрийн сумандаа бага сургуулиа дүүргээд 1944 онд Мөрөн хотод ирж үргэлжлэн суралцаж 6-р ангиа төгсөөд ажил амьдралын гарагаа эхлүүлж байсан түүхтэй. Эхлээд сум дундын шүүхэд бичээч хийж, дараа нь тэр цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг дагаж бага сургуулийн багш болон Шинэ Чандмань (одоогийн Шинэ-Идэр), Зүрх, Их Жаргал (одоогийн Жаргалант) сумдад ажиллажээ. Түүний амьдралын их сургууль багшийн ажлаар эхэлсэн нь хожим “Хүн судлалын ухааны мэргэжилтэн” - Зохиолч болоход нь нөлөөлсөн хэрэг. Зохиолчийн гараагаа шүлгээр эхэлсний дотор багачууд хүүхдүүдэд зориулсан шүлэг найраглал нэлээд олныг бичсэн нь багшийн ажилтай нь холбоотой биз ээ.
Идэр нас
засварлах1948 оноос ийнхүү өөрийн нутаг орондоо багшилж байсаар 1954 онд тэр үеийн Улсын багшийн институт (одоогийн МУБИС)-ийн орос хэл утга зохиолын ангид орж суралцсан нь зохиол бичих, зохиолчидтой танилцан утга зохиолын амьдралын их зам руу шуудруулж өгсөн хэрэг.
Л.Чойжилсүрэнгийн анхны шүлэг 1952 онд “Залуучуудын үнэн” сонинд “Сурагч пионерүүд ээ!” нэртэйгээр хэвлэгдсэн байна.
1957 онд дээд сургуулиа дүүргэн, багшийн мэргэжил эзэмшин өөрийн нутаг Хөвсгөл аймагтаа очин, 1960 он хүртэл Тариалан сум, Мөрөн хотын 10 жилийн дунд сургуульд багшилсан байна. Уг онд улс орон даяар өрнөж байгаа их үйлсийг судлан сурвалжлан бичих, хөдөө нутгийн хөгжил хувьслыг уран зохиолын хүрээнд оруулж цаг үеийн баатруудын дүрийг мөнхжүүлэх тухай нам засгийн тэр үеийн шийдвэр заалтыг биелүүлэх зорилгоор Уран Бүтээлчдийн Холбооноос аймаг хариуан ажиллах мэргэжлийн зохиолчдыг томилон хэд хэдэн аймагт илгээсэн шийдвэр гарсан бөгөөд Л.Чойжилсүрэнг Хөвсгөл, Булган хоёрыг хариуцсан мэргэжлийн зохиолчоор томилжээ.
1960-63 онуудад Л.Чойжилсүрэн залуухан зохиолч хэдий ч амьдрал судлах уран зохиол бичихэд хэрэгтэй баримт цуглуулах талаар үнэхээр ихийг хийж, олныг бодож, хожмын цуврал романуудынх нь дүр болох олон сонирхолтой хүмүүстэй уулзан учирчээ. Л.Чойжилсүрэн мэргэжлийн зохиолчийн энэ үр ашигтай томилолтынхоо гурван жилийг Хөвсгөл, Булганд өнгөрөөж амьдралынхаа итгэлт хань Г.Оюунтайгаа танилцан ханилж 1963 онд Улаанбаатар хотод орж ирэн Монголын Зохиолчдын Эвлэлийн төв штабт 1990 оныг хүртэл буюу тэтгэвэрт гартлаа ажилласан байна. МЗЭ-ийн хороонд “Утга зохиол урлаг” сонины ажилтан, хариуцлагатай нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын секцийн эрхлэгч зэрэг ажлуудыг сүүлийн гуч шахам жилд хийжээ.
1965-67 онуудад Москва хотод М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курст хоёр жил суралцан төгссөн.
Бүтээлийн мөр
засварлахӨөрийн туулсан бүх амьдралаа бурхан шашныг хараан зүхэж байсан тийм нөхцөлд өнгөрөөсөн жар шахам настай социализмын сонгодог сэхээтэн шашны нэгэн том зүтгэлтэн хутагт хувилгаан тэр тусмаа эх орноосоо хөөгдөх шахам гарч сүүлдээ капиталист Америкт очин амьдарсан хүний тухай зохиол бичнэ гэж эрс шийдэмгий хөөцөлдөн, нэр төр, хөрөнгө санхүүгийн болоод сэтгэл санааны их бэрхшээл саадыг зоримог шийдэмгийгээр давж, Америк тивд зөвхөн уран бүтээлийн зорилгоор хөл тавьсан анхны монгол зохиолч бол Л.Чойжилсүрэн байсан юм. Зөвхөн энэ ганц баримт л түүний сэтгэлийн тэнхээ, цаг үетэйгээ зохицох чадварыг гэрчлэх биз ээ! 1989 он гэдэг ерэн хэдэн онтой зүйрлэх аргагүй юм юм бүрхэг, хэрэг явдал хаашаа, яаж эргэх нь тодорхойгүй байсан үе. Л.Чойжилсүрэн Америкт очиж Дилав хутагтыг амьдарч байсан Нью Жерси болон Америкийн бусад хотуудаар явж баримт түүхийг уйгагүй цуглуулж ирснээр “Дилав хутагт” хэмээх түүхэн эссэ-роман төрсөн билээ.
1990-ээд онд “С.Зоригийн инээвхийлэл” номын анхны эхийг С.Зориг өөрөө уншсан байдаг. Нэг жил хэртэй түүний сейфэнд хадгалагдсан. “Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан, өөрийнхөө тухай ном гарахаас болгоомжилж буйг ойлгоод асууж ярилцахаа хойшлуулсан байсан хэрэг. Харин түүнийг амь насаа харамсалтайгаар алдсны дараа ном хэвлэгдсэн.” хэмээн ярьж байсан.
“Хот сэрж байна. Монгол орон ч сэрж байна. Дэлхий нийтийн хөгжлийн гольдролд орох гэж Эх орон минь сэрж байна. Далан жил бид “Хувийн өмчгүй” нийгэм байгуулах гэж зүтгэлээ. Хийж босгосон нь их ч гэлээ дэлхий ертөнцөөс таслагдаж, хязгаартай орчинд, хязгаартай амьдарч байлаа. Уг нь бид нэгэн цагт дэлхийн талыг байлдан дагуулсан эзэн Богд Чингисийн гал голомтыг зуун зууны туршид алдалгүй авч үлдсэн баатарлаг удмын улс... Хэн ч биднийг тэжээхгүй. Өөрийн диваажин гэж байдаг бол өөрснөө байгуулна. Үүнийг бүү март! Баабарын хэлснээр “Мартвал сөнөнө.” Энэ үг цагтаа хүмүүсийг бас л сэрээж билээ. За ингээд би ч хичээх цаг боллоо. Надаас л шалтгаална. Аян замдаа гаръя...” (Зоригийн инээвхийлэл – УБ 1998 он 5-6 дугаар тал)
Нийгмийн нөлөөлөл
засварлахЛ.Чойжилсүрэн зохиолчдын хороонд ажилласан сүүлийн хорь шахам жилээ залуу зохиолчидтой ажиллах, тэдний бүтээл туурвилыг засаж зөвлөхөд зориулсан. Л.Чойжилсүрэн нь үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчийн хувиар “Үргэлжилсэн үгийн залуу зохиолчдын танхим”-ыг байгуулан ажиллаж хожим утга зохиолд хэн болохоо таниулж чадсан хэсэг залуу зохиолчдын багш нь болсон юм.
Л.Чойжилсүрэн нь зохиолч гэдгээсээ гадна кино найруулагч Д.Жигжид гуайн найруулсан “Ард Аюуш” киноны гол дүр болох “Ард Аюуш”-ын дүрд тоглож хэдий жүжигчин мэргэжилтэй биш ч гэлээ маш чадварлагаар тоглон олонд танигдсан билээ. Суут найруулагч маань гол дүрийн Ард Аюушаа “эрж явахдаа” гэнэт Чойжгоо нүдэнд нь харагдсан гэдэг. Уг киноноос хойш Чойжгоог “Ард Аюуш” хэмээн нэрлэх хүмүүс цөөнгүй гарсан.
Уран бүтээлийн тойм
засварлахЗохиолч Л.Чойжилсүрэн Монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд цуврал, түүхийн сэдэвтэй эссэ романуудаараа өөрийн гэхээр зам мөрийг гаргасан том зохиолч. Монгол хүн хорьдугаар зуунд ямархуу түүхэн цаг үе, хэрэг явдлыг туулаад хэн болж, ямархан байдлаар үлдэж шинэ зуунтай золгов гэдгийг өөрийн бичсэн том хэлбэрийн хүүрнэл баримтат эссэ романууддаа үзүүлжээ.
Уран бүтээлийн товчоон
засварлах№ | Хэвлүүлсэн бие даасан ном | Төрөл | Он |
1 | Нэгдлийн өдөр | Шүлгүүд | 1956 |
2 | Эрийн гурван наадам (орос, англи хэлээр) | Найруулал | 1957 |
3 | Уулын суурины оддын доор | Хүүхдийн найраглал | 1960 |
4 | Улаан залаат болжмор | Хүүхдийн найраглал | 1960 |
5 | Хаврын урь | Найраглал | 1961 |
6 | Далай ээж | Хүүхдийн найраглал | 1962 |
7 | Өвсний шүүдэр | Роман | 1963 |
8 | Гэнэн залуу нас | Тууж | 1964 |
9 | Шинийн гуравны саран | Тууж, өгүүллэг | 1965 |
10 | Алсын оддын гэгээ | Шүлгүүд | 1967 |
11 | Фронтоос би саяхан ирлээ | 1969 | |
12 | Дааганы шогшоо | Хүүхдийн өгүүллэг | 1969 |
13 | Морин төвөргөөн | Роман | 1970 |
14 | Хялганатын гармаар | Найруулал, тууж | 1973 |
15 | Стук копыт (Морин төвөргөөн - орос хэлээр) | Роман | 1973 |
16 | Яндангийн цуурай | Роман | 1974 |
17 | Оргил хангайн буга | Хүүхдийн найраглал | 1975 |
18 | Өглөөний жавар | Өгүүллэгүүд | 1976 |
19 | Стукiт копит (Морин төвөргөөн- Украйн хэлээр) | Роман | 1976 |
20 | Kanopu dundesys (Морин төвөргөөн - литва) | Роман | 1976 |
21 | Эhriмелер (Морин төвөргөөн - казак хэлээр) | Роман | 1977 |
22 | Шөнийн онгоцоор | Шүлэг, найраглал | 1978 |
23 | Хаврын жавар | Роман | 1979 |
24 | Унтрашгүй гэрэл | Өгүүллэг, тууж | 1980 |
25 | Өвсний шүүдэр (1, 2-р дэвтэр) | Роман | 1981 |
26 | Амьдралын хавар | Өгүүллэг, тууж | 1983 |
27 | Нартай бороо | Роман | 1985 |
28 | Ялалтын намар | Роман | 1988 |
29 | Токио-48 | Тууж | 1990 |
30 | Далай ээж | Хүүхдийн найраглал | 1991 |
31 | Түгшүүрт хорвоогийн наран доор | Роман, тууж | 1991 |
32 | Дилав хутагт | Роман | 1994 |
33 | С.Зоригийн инээвхийлэл | 1998 | |
34 | Морин төвөргөөн | Роман | 1999 |
35 | Ариун сэтгэл авралын үндэс (Дилав хутагтын бүтээлүүд) | 2000 | |
36 | Нью-Йорк 61 | Роман | 2001 |
37 | Ард Аюуш | Дүртгал, уран сайхны бүтээлүүд, баримт судалгаа | 2002 |
38 | Данийск орос ба Булган тал (монгол,англи хэлээр) | 2003 | |
39 | Дилав хутагт | Баримтат роман эссэ | 2004 |
40 | Нью-Йорк 61 | Баримтат роман эссэ | 2008 |
Амьдралын хавар | Өгүүллэгүүд |