Лууван нь нэг төрлийн ургамал, хүнсний ногоо бөгөөд Афганистанаас гаралтай гэгддэг. Улбар шар өнгөтэй, урт гонзгой хэлбэртэй, үндсэрхэг ургамал ба цагаан цэцэг цэцэглэдэг. Урт нарийн хэлбэртэй дорнын зүйл, богино бүдүүн өрнийн зүйл гэж ерөнхий 2 хуваагдана. Аль аль нь эрт дээр үеэс тариалагдаж байв. Лууван нь 1 ба 2 наст ургамал бөгөөд Афганистанаас дэлхий даяар тархжээ. Энэхүү ургамал нь каротин, А витаминаар баялаг ба мөн В, С витамин, төмөр, кальци агуулдаг. Дэлхийн хамгийн том лууван нь Аляскад тарьсан 8.6 кг жинтэй лууван байв.

Лууван
Хураасан лууван
Хураасан лууван
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Magnoliopsida
Баг: Apiales
Овог: Apiaceae
Төрөл: Daucus
Зүйл: D. carota
Латин нэр
Daucus carota
Карл Линней


ЗургуудЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Лууван – Викимедиа дуу дүрсний сан