Лувсандоржийн Рэнчин
Лувсандоржийн Рэнчин (1943 - 2007 оны 2 сарын 3) нь Монгол Улсын гавъяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн байв.
Тэрээр 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. 1966 онд Эрхүүгийн Их Сургууль дүүргэжээ.
- 1966-1971 онд Сэлэнгэ аймгийн прокурорт хэсгийн прокурор, аймгийн прокурорын туслах
- 1971-1979 онд Улсын ерөнхий прокурорын газарт тасгийн дарга, хүрээлэнгийн захирал
- 1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зохион байгуулагч, хэлтсийн орлогч эрхлэгч
- 1982-1984 онд Шүүх яамны нэгдүгээр орлогч сайд
- 1986-1990 онд Улсын Дээд Шүүхийн дарга
- 1990-1994 онд ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнгийн секторын эрхлэгч, Монгол Улсын Их Сургуульд тэнхимийн эрхлэгч
- 1994-2007 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч
- 2002-2007 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр тус тус ажиллаж байв.
1980 онд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.