Цагаанхайрхан сум (Завхан)
Завхан аймгийн нэгэн сумыг Цагаанхайрхан гэнэ. Онц, Баянбулаг, Цэцэрлэг, Агьт гэх 4 багтай.
Цагаанхайрхан сум
ᠴᠠᠭᠠᠨᠬᠠᠢᠢᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Завхан |
Байгуулагдсан | 1931 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,700 км2 (1,000 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 1,379 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Уур амьсгал | BSk |
Түүх
засварлахЗавхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэр нь 18-р зууны эхэн үе хүртэл Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэвангийн хошуунд харьяалагдаж байснаа 1712 онд тасарч, Хошууч бэйсийн хошуу болон улмаар 1725 онд Сайн ноён хан аймаг байгуулахад түүнд харьяалагдаж байжээ. 1921 оноос Сайн ноён хан аймгийн Хошууч засгийн хошуунд ,1923 оноос Хантайшир уулын аймгийн Отгонхайрхан уулын хошуунд багтаж байжээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн хурлаар Завхан аймгийг 21 сумтай байгуулсны нэг нь Цагаанхайрхан сум байсан юм. 1931 онд Отгонхайрхан уулын хошууны тэр үеийн Агьт, Арц, Биндэр, Гэрэл, Сант сумдыг нэгтгэж нэг сум байгуулан Цагаанхайрхан сум гэж нэрлэсэн байна. Цагаанхайрхан, Шилүүстэй сумаас 1952 онд Цагаанчулуут сумыг таслан байгуулаад, 1956 онд буцаан нийлүүлж, 1959 онд дахин салгаж байгуулсан байдаг. Ширээгийн голын хөвөөнд сумын төв байдаг.
1921 онд арван өрх нэг даргатай, таван арван айл нэг баг, гурван баг нэг сум болон зохион байгуулагдаж байх үед 5 сум байсан бөгөөд үүнд:
- Агьт сум, дарга нь Жимээгийн Дамдин
- Биндэр сум, дарга нь Түмэнгийн Дорж
- Гэрэл сум, дарга нь Ядамжавын Сандагсүрэн
- Арц сум, дарга нь Лхүндэв
- Сант сум, дарга нь Шагдар байв.
Цагаанхайрхан сум 1931 онд байгуулагдах үед “Цагаанхайрхан сумын захиргаа” гэж нэрлэгдэн, тасгийн хэлбэрээр зохион байгуулагдсан нь сумын төр захиргааны анхны байгууллага байв. 1933 онд тасаг өөрчлөгдөж 9 баг, 659 өрх, 2868 хүн ам, 66,4 толгой малтай зохион байгуулагдсан байна. Тухайн үед дарга, нарийн бичгийн дарга, зарлага гэсэн 3 орон тоотой байв.
Эдийн засаг
засварлахАрдчилал шинэчлэлийн жилүүдэд төрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл үндсээрээ өөрчлөгдөж, нам аж ахуйн ажилтай хутгалдахгүйгээр цэвэр төрийн ажлаа гүйцэтгэх чиг үүрэгтэй болсон билээ. Суманд төсвийн 6 байгуулага, Хаан банк, Шуудан холбоо, Мал эмнэлэг, Шатахуун түгээх станц зэрэг салбаруудтай. Хөөрөг, Хөрст тал, Ширээ чулуу, Агь зэрэг хоршоотой. Биндэрхайрхан ХХкомпани болон Цэцэрлэг, Онц хайрхан, Ихмянган, Баянцагаан, Тодмагнай, Баянбулаг зэрэг дэлгүүр, Сэнгүн кафетай.
2010 байдлаар тус сум 1430 хүн амтай, 37080 толгой малтай. Нийт 416 өрхийн 269 малчин өрх. Үүнээс, Онц багийн малчин өрх -69, Баянбулаг багийн малчин өрх -85, Цэцэрлэг багийн малчин өрх-99, Агьт багийн малчин өрх -16 байв.