Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан

Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан (1977 оны 5 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн) сэтгүүлч бөгөөд “Цензургүй яриа”, “Цензургүй сурвалжилга”, “Гэргий” нэвтрүүлгийн санаачлагч, ерөнхий продюсер, хөтлөгч, сэтгүүлч хүн юм.

Тайж нар овогтой Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан

Ажилласан байдал

засварлах
  • 1998-1999 онд "Сэрүүлэг" сонинд сурвалжлагч
  • 1999-2000 онд Эргүүлэг сонинд сурвалжлагч, ерөнхий эрхлэгч
  • 2003-2005 онд Өдрийн сонинд сурвалжлагч
  • 2005-2007 онд “Ардын эрх” сонинд тоймч
  • 2007-2008 онд Өдрийн сонинд тоймч
  • 2009-2012 онд “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч
  • 2012-2014 онд “Шонхор” телевиз ерөнхий захирал
  • 2015-2016 онд “2-р суваг” телевиз ерөнхий захирал
  • 2017-2024 онд “Амьдрал фильм”-ийн ерөнхий захирал

Сэтгүүлч бүсгүйн нөхрийг Б.Идэрчулуун гэдэг. Тэд 2002 онд ханилсан. Ам бүл дөрвүүлээ.

Улс төрд

засварлах

2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Сонгуульт ажил

засварлах
  • АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүн
  • "Элэг нэгт монголчууд" сангийн тэргүүн

Цахим холбоос

засварлах