Ли Цян

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд

Ли Цян (хятад. 李强; 1959 оны 7-р сарын 23-нд Жэзянд төрсөн) —БНХАУ-ын Төрийн зүтгэлтэн. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдаар 2023 оны 3-р сарын 11-нээс томилогдон ажиллаж байна. 2017 оноос ХКН-ын Төв хорооны Товчооны гишүүн, 2022 оноос ХКН-ын Төв хорооны Товчооны Байнгын Хорооны гишүүн.

Ли Цян (2023)

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид 2023 оны 3-р сарын 11-нд Ли Цяныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар батламжилсны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнийг уг албан тушаалд томилох зарлигт гарын үсэг зуржээ.

Тэрээр Нинбогийн Жэзяны Хөдөө аж ахуйн дээд сургуульд механикжуулагч мэргэжлээр суралцаж, Намын төв сургууль, Хонконгийн Политехникийн их сургуульд эдийн засгийн боловсрол эзэмшсэн.

1976 онд ажлын гараагаа үйлдвэрийн ажилчинаар эхлүүлж дараа нь Залуучуудын Эвлэлийн ажилд шилжин оржээ. 1983 онд 24 настайдаа Хятадын Коммунист Намд элссэн байна.

2004-2007 онд төрсөн Жэзян тойргийн намын хорооны дарга байхдаа өнөөгийн БНХАУ-ын дарга Ши Жиньпины шууд удирдлага дор ажиллаж байжээ.

2016-2017 онд зяньсу мужийн ХКН-ын Хорооны дарга.

2017-2022 онд Шанхай хотын ХКН-ын Хорооны дарга.

2022 оны 10-р сарын ХКН-ын 20-р их хурлын дараа ХКН-ын Төв хорооны Товчооны Байнгын Хорооны гишүүнээр сонгогдсон.